ӨМӨЗО Хятадын умард хилийн экологийн халхавч бий болгож байна

2017-07-19 17:17:38
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ӨМӨЗО байгуулагдсан  70 жилийн турш, олон салбарын ажил хурдтай хөгжиж ирлээ. Ялангуяа ойрын 5 жилд,  ӨМӨЗО технологийн шинэчлэл, хөдөө нутгийг хамгаалж, хөгжүүлэх ажлыг харилцан  уялдуулж, Хятадын умард хил хязгаарын экологийн халхавч бий болгосоор иржээ.

ӨМӨЗО Хятадын умард хилийн экологийн  халхавч бий болгож байна

ӨМӨЗО-ны Ордос хотын Үүшэнь хошууны малчин Соёлдалай, хонин сүрэгтээ  гар утасны алсын удирдлага хийжээ. Бэйдү-2 хиймэл дагуулыг ашиглан, мал сүргээ  гар утсаараа харах болсноор утасны сүлжээ муутай газар ч мал сүргийнхээ  байрлалыг тодорхой хардаг болжээ. Соёлдалай хэлэхдээ: Гар утсаа нээгээд мал  сүргийнхээ байршлыг мэдчихдэг гэжээ. Тэрээр:    

"Урьд  нь мотоциклоор буюу  явганаар малаа хайдаг байсан. Одоо гар утсаа хараад малынхаа байрлалыг мэдчихнэ.  Түүгээр ч барахгүй манай мал хэрэв өөрийн бэлчрээсээ гарвал гар утсанд дохио  ирүүлдэг" гэжээ.

ӨМӨЗО Хятадын умард хилийн экологийн  халхавч бий болгож байна

Соёлдалай бас дрон  ашиглан янз бүрийн мэдээлэл авдаг болжээ. Мал сүрэг хэрхэн бэлчиж байгаа,  удирдлагаараа худгийн усыг нээх буюу хаах, мал сүрэг худгийн ойр хавиар байгаа  эсэх, малын тоо толгойгоор ус хангах зэрэг ажлыг бүрэн гүйцэтгэдэг гэнэ.  Тэрээр  хэлэхдээ: 
"Гар утсаар удирдаад худгийн усыг нээчихнэ. Энэ  нь бидэнд ёстой амар болсон" гэжээ.

Урьд малчид өдөр бүр бэлчээр лүүгээ  мотоциклоор явж, малаа усалдаг байсан.  Одоо биг дата ашиглаж, цаг хэмнэн,  жилдээ шатахууны зардлаа 8000 гаруй юаниар хэмнэдэг болсон. Хамгийн түрүүнд энэ  мэдээллийн технологийг оруулсан Ордос хотын техникийн мэргэжилтэн Чулуу  хэлэхдээ: Энэ нь малчдын амьдралын арга хэлбэрийг өөрчилснөөр барахгүй өвс  бэлчээр сэргээх ч орон зай гаргасан гэжээ.

ӨМӨЗО Хятадын умард хилийн экологийн  халхавч бий болгож байна

Хөдөө нутагт хэдэн мянган мотоцикл давхих  нь байгаль орчныг бохирдуулахаар барахгүй ажиллах хүчийг үрэн таран хийдэг. Урьд  өдөр бүр явдаг байсан бол одоо нэг, хоёр долоо хоногтой ганц удаа очиход болно  гэжээ.

Отогийн Өмнөд хошуунд алсаас мэдрэх  технологи, газар зүйн мэдээллийн систем, байрлал тогтоох систем зэргээр  бүрэлдсэн техникийн систем газар зүйн мэдээллийг удирдаж, нутаг бэлчээр бүрийг  архивтай болгожээ. Тус системийг үндэслэн Отогийн Өмнөд хошуу эн тэргүүнд нутаг  бэлчээрийн эрхийг тодорхойлж, өвс бэлчээрийн байдалд зохицуулан малын тоо  толгойг тогтоож, хөдөө нутгийн хамгаалалтад эш үндэс гаргажээ. Отогийн Өмнөд  хошууны тал нутгийн мэдээллийн төвийн дарга Ван Ялалт танилцуулж  хэлэхдээ: 
"Алсаас мэдрэх аппаратаар авсан  зургаас өвс ургамлын байдлыг улирал бүр, эсвэл сар бүр харж болно. Хэрэв  өнгөрсөн жилүүдэд ургамлын бүрхэвч муу байгаа бол бид малчдад сэрэмжлүүлэг  өгдөг. Ингэвэл малчид малын тоо, эсвэл өөр ямар шалтгаанаас болсныг магадлах  боломжтой" гэжээ.

ӨМӨЗО Хятадын умард хилийн экологийн  халхавч бий болгож байна

Сүүлийн жилүүдэд биг дата,  мэдээлэлжүүлэлт нь хөдөө нутгийн экологийн бүтээн байгуулалтад чухал нөлөө  үзүүлж байна. Малчид ч тухайн нутаг буюу эргэн тойрны бүс нутгийн ус бэлчээрийн  байдлыг мэдэж, тус бүс нутагт тохирсон өвч ургамал тарьж ургуулах технологи  ашиглан бүтээгдэхүүнээ нэмэгдүүлж, зардлаа бууруулан, байгаль орчинд аль болох  бага нөлөөлдөг болжээ. Хөдөө нутгийн экологийн биг дата индэр бүс нутгийн  экологийн сэргэлтэд чухал нөлөө үзүүлж байна. Өвөр Монголын Хөдөө нутгийн  экологийн ХХК-ын гүйцэтгэгч захирал Гао Жүньган хэлэхдээ: Эдгээр нь биг датаг  ашигласны ач тус юм гэжээ.

ӨМӨЗО Хятадын умард хилийн экологийн  халхавч бий болгож байна

Өвөр Монгол 90 сая га бэлчээртэй. Хятадын  умардын экологийн халхавч байгуулахын төлөө Өвөр Монгол сүүлийн жилүүдэд шинжлэх  ухаан технологийн инновацийн хүчээр хөдөө нутгийн хамгаалах бүтээн байгуулалт  хийж байна. Өвөр Монголын биг датагийн удирдлагын газрын орлогч дарга Жан  Гуаншөү хэлэхдээ: Өвөр Монгол биг дата, үүлэн тооцоолуурын аж үйлдвэрийг эдийн  засаг, нийгмийн хөгжлийн шинэ хөдөлгүүр болгож байна гэжээ.

"Хятадын умард нутгийн биг датагийн төв,  Торгоны замын биг датагийн төв, бүртгэл засаглалын туршилтын бүс, аж үйлдвэрийг  уялдуулан хөгжүүлэх бүс, дэлхийн зэрэглэлийн биг дата аж үйлдвэрийн бааз зэргийг  байгуулахаар төлөвлөж байна. Бидний ирээдүйн зорилт бол 2020 онд биг дата аж  үйлдвэрийн өртгийг 100 тэрбум юаньд хүргэх явдал юм" гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ