​Сайнцэцэн нүүдлийн соёлоо уламжилж байна

2017-07-20 17:39:44
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Сайнцэцэн  нүүдлийн соёлоо уламжилж байна

Өвөр Монголын  Шилийнгол аймгийн Шулуунхөх хошууны малчин Сайнцэцэн энэ жил гэрийнхээ үүдэнд 7  монгол гэр барьж, "нүүдлийн соёлын туршилтын цэг" ажиллуулах өргөдлөө албан  ёсоор бүртгүүлжээ. 


Энэ жил 45  настай Сайнцэцэнд нэг мөрөөдөл бий. Тэр нь нутаг орныхоо өнгө үзэмж, эртний түүх  соёл, үндэстний өвөрмөц онцлогт түшиглэн, тал нутгийн жуулчлалыг хөгжүүлж,  орлогоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ, жуулчдад нүүдлийн соёлыг ойлгуулах зорилготой  юм. 

Сайнцэцэн  нүүдлийн соёлоо уламжилж байна

   
Сүүлийн жилүүдээс, Шулуунхөх хошуу орон нутгийн  онцлогтой соёл, аялал жуулчлалын ажил төрөл эрхлэхээр хөгжлийн хандлагаар,  "Нүүдлийн соёлын аялал жуулчлалын үлгэр жишээ бүс" байгуулж байна. Орон нутгийн  засаг захиргааны урамшууллын бодлого Сайнцэцэнд урам өгчээ. Энэ хавар тэдний гэр  бүлийнхэн 100 мянга юань зарцуулж, нутагтаа "Нүүдлийн соёлын тухай туршилтын  цэг" гарган ажиллуулж, уламжлалт амьдралын өнгө төрхийг илүү мэдрүүлэн, жуулчдад  “Монголчууд” гэж хэн болохыг ойлгуулахыг хичээж  байна. 

Сайнцэцэн  нүүдлийн соёлоо уламжилж байна


Шулуунхөх хошууны засаг захиргаа малчдыг иймэрхүү  туршилтын цэг ажиллуулахыг дэмжиж, интернэт ашиглах зэргээр суртал ухуулгын үнэ  төлбөргүй үйлчилгээ үзүүүлж байна. Сайнцэцэний эрхэлж буй туршилтын цэг ашиг  орлого олох төдийгүй интернэтийн маркетингийн загварыг ч ахиулж байгаа юм.  Сүүлийн үед, ажилд орсон охид богино хэмжээний видео бичлэг хийж, интернэтээр  танилцуулан, түүний хийсэн уламжлалт цагаан идээг борлуулдаг болжээ.  

Сайнцэцэн  нүүдлийн соёлоо уламжилж байна

Сайнцэцэн  нүүдлийн соёлоо уламжилж байна

Сайнцэцэн  нүүдлийн соёлоо уламжилж байна

Сайнцэцэн  нүүдлийн соёлоо уламжилж байна

Сайнцэцэн  нүүдлийн соёлоо уламжилж байна


Ренчинсоо 

Их уншсан

холбоотой мэдээ