Эмээгээ өвөр дээрээ суулгаж үдэшлэг үзүүлсэн хүн хэн бэ?

2017-08-05 23:06:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


Эмээгээ өвөр дээрээ суулгаж үдэшлэг үзсэн хүн хэн бэ?

Сөнөд баруун хошуу сүүлийн үед хүмүүсийн анхаарлын төвд тасралтгүй орж байгаа юм .Хятад  улсын дарга, цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин  ойрд Сөнөд баруун хошууны нутагт байгаа Зүрх дэх боловсролын төв газарт хүрч цэрэг шалган байцаасан ажиллагаа сайхан болж ард иргэд, дэлхий дахны анхаарал Зүрхэд төвлөрсөн билээ.

Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойд зориулж , Сөнөд баруун хошуунаас эрхэлсэн , Улаанмөчир байгуулагдсаны 60 жилийн ойг дурсгах ажиллагааны үеэр болсон үдэшлэг дээр , нэгэн үзэгчийн эмээгээ өвөр дээрээ суулгаж авсан фото зураг  вичат дээр цацагдаж , олны анхааралд хүрсэн байна. Сурвалжлагч Сөнөд баруун хошууны эвлэлийн хорооны ажилтан Бүрнбилэгийн туслалцаагаар зурагт гарсан настан ба настны ач хүүг эрж олоод Төв Радиогийн вичтаар та бүхэндээ танилцуулж, зөв сайхан энерги болон эрч хүчнийг та бүхэнтэйгээ хуваалцахыг бодлоо. Зурагт гарсан настай ээж Оюунгэрэл бол Хөвөөт шар хошууны богдын гол сумны хашаат гацаагаар нутагтай , өнөө жил насан сүүдэр 90 хүрч байгаа өндөр настай буянтан болно .Настантай хамт үдэшлэг сонирхож байгаа нь настны ач  хүү, Сөнөд баруун хошууны Сан булаг сумны Жаргалант гацааны малчин Батчулуу юм. Оюунгэрэл настан Хөвөөт шар хошуунаас Сөнөд баруун хошуунд байгаа ач хүүгийн дээ ирэх үеэр , ач хүү Батчулуу нь эмээгээ дагуулж тоглолт сонирхуулж , эмээтэйгээ зураг авахуулсан нь вичатаар  олны хараанд хүрсэн байжээ.

Эмээгээ өвөр дээрээ суулгаж үдэшлэг үзсэн хүн хэн бэ?

Сөнөд баруун хошуу бол ууган Улаанмөчирын мэндэлсэн нутаг, тэмээн соёлын өлгий , хурдан хөлгийн өлгий нутаг гэсэн сайхан алдартай нутаг юм .Тус хошуу нь сүүлийн жилүүдэд мөн ч уламжлалт ерөөл магтаал , гэр бүлийн хүмүүжлийн хамаатай олон сайхан ажиллагаа өрнүүлж , нутгийн олон , цаашлан нийт монголчуудын халуун хүрээллийг олсон байдаг .Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойн шинэ гараанаас хөгжлийн алтан жолоо сунгаж байгаа энэ нутгийн хүн ардын сайн сайхан дүр төрхийг эмэг ба ач хүүгийн хамт авахуулсан энэ зургаас бид олж харах болно.

Эмээгээ өвөр дээрээ суулгаж үдэшлэг үзсэн хүн хэн бэ?

Эмээгээ өвөр дээрээ суулгаж үдэшлэг үзсэн хүн хэн бэ?

Энд Оюунгэрэл настанд үр ачийнхаа сайхныг үзэж , эрүүл энх , зол жаргалтай байхыг хүсье !Тэдний гэр бүлд аз жаргал сайн сайхныг хүсье !

Өтгөс буурлаа хүндэлдэг нь өнөр Монголын заншил !

Өргөн хүндлэн асардаг нь үр ач нарын зуршил аа !


Төвийн Радиогийн сурвалжлагч : Журамт , Рашням мэдээлэв 

Их уншсан

холбоотой мэдээ