Жижиг тосгоныг түүх болгон үлдээсэн Шиньжэнь хотын хөгжлийн хурд

2018-05-21 18:13:32
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жижиг тосгоныг түүх болгон  үлдээсэн Шиньжэнь хотын хөгжлийн хурд

Хятадын Шэньжэнь хот жижиг  тосгоноос хэрхэн 20 сая хүн амтай, эрч хүчтэй олон улсын том хот болон хөгжиж  чадсан бэ? Хятад улс өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 40 жилийн ой тохиож  буй энэ үеэр манай сэтгүүлч Шэньжэнь хотод сурвалжилгын аянаа эхлүүлж, хамгийн  эрт эдийн засгийн онц бүс болсон Шэньжэнь хотын хурдтай хөгжлийн тухай мэдээлж  байна. Өнөөдрийн нэвтрүүлгээрээ загасчны жижиг тосгоноос хотын хөгжлийн түүчээ  болсон Шэньжэнь хотын тухай мэдээллээ хүргэж байна.

Загасчны тосгон  Шэньжэнь хотын Лүөхү дүүрэгт, Хонконготой залгаа байдаг байсан. Өнгөрсөн зууны  30, 40-өөд оноос эхлэн Гуандүн мужийн Дүнгуань нутгийн загасчид Шэньжэний гол  мөрөнд загас агнан амьдарч байсан бөгөөд тэдний загас агнах багаж хэрэгсэл, гэр  орон нь загасчны онгоц байсан юм.

Өнгөрсөн зууны 70-аад оны сүүлээр,  Гуандүн мужийн Хонконг, Макаотай залгаа, Хятадын цагаачид олон байдаг онцлогийг  ашиглан, тусгай бодлого хэрэгжүүлэн, Шэньжэнь, Жүхай, Шаньтөүд экспортын  бүтээглэхүүн боловсруулах бүс байгуулах тухай тус мужийн намын хороо Төв хороонд  хүсэлт гаргасан байна. Энэ хүсэлтийг Хятадын удирдагч агсан Дэн Шяопин дэмжсэн  гэдэг. 1980 оны 8-р сард, БХАТИХ-ын Байнгын хороо эдийн засгийн онцгой бүс  байгуулахыг зөвшөөрч "Гуандүн мужийн эдийн засгийн онцгой бүсийн түр хэрэгжүүлэх  дүрэм"-ийг баталснаар, эдийн засгийн онцгой бүсийг Хятадад албан ёсоор нээсэн  юм.

Жижиг тосгоныг түүх болгон  үлдээсэн Шиньжэнь хотын хөгжлийн хурд

Шэньжэний эдийн засгийн онцгой бүсэд уян хатан өөрчлөлт нээлтийн  бодлого хэрэгжүүлсний үр өгөөжөөр загасчны тосгонд тээврийн авто машин, хөлөг  онгоцны анги байгуулж, тэжээж үржүүлэх салбарыг ихэд хөгжүүлсний зэрэгцээ түүхий  эд боловсруулах үйлдвэр нээсэн байна.

Загасчны тосгоны  Юйфэн ХХК-ны менежер Гуан Шэньянь хэлэхдээ:
1978 оноос өөрчлөлт нээлттэй  бодлого хэрэгжүүлээд 80-аад оны эх хүртэлх хэдхэн жилийн хугацаанд, тосгон  хөрөнгө мөнгөний хуримтлал хийсэн байна. Энэ хөрөнгө мөнгөө ашиглаж, айл өрх бүр  цоо шинэ байшин, жижиг вилла барьснаар бүх Хятадын хөдөө тосгоноос Загасчны  тосгон 10 мянгатын баян болжээ.

Өнгөрсөн зууны  90-ээд оны эхээр, чинээлэг амьдралтай болсон Шэньжэний эдийн засгийн онцгой бүс  хөдөө орон нутгийн хотжилтын ажлыг өөрчилж эхэлсэн юм. Загасчны тосгон бол  хуучин тосгоныг өөрчлөн байгуулах туршилтын цэгийн нэг байлаа. Юйфэн ХХК-ийг  байгуулах замаар, тосгоны иргэд өөрсдөө хөрөнгө мөнгө цуглуулж, шинээр орон сууц  байгуулсан байна.

Загасчны  тосгоны хөгжил бол Шэньжэний 40 жилийн турш өөрчлөлт нээлттэй бодлого  хэрэгжүүлсний үр дүн юм. 40 жилийн турш, Шэньжэний орон нутгийн аж ахуйн нэгжүүд  хүчирхэгжин хөгжсөөр байлаа. Хуавэй компанийн үүсгэн байгуулагч Рэнь Жэнфэй ажил  эрхлэх анхны газраараа Шэньжэнь хотыг сонгосон тухайгаа ингэж ярьсан юм: 1987  онд Шэньжэний нийтэлсэн бичиг баримтаар хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн өмчийн  эрхийг тодруулсан юм. Хэрэв энэ бичиг баримт үгүй бол Хуавэй компанийг  байгуулахгүй байсан. 1999 онд Шэньжэний дээд технологийн анхны үзэсгэлэн  яармагаар, 25 настай Ма Хуатэн 2 сая 200 мянган юанийн хөрөнгө оруулж, Tencent  компанийг байгуулснаар маш хурдтай хөгжиж, 2012 онд жилийн ашиг орлого 40 тэрбум  юаньд хүрсэн бол 2017 онд бүтэн жилийн ашиг орлого 230 тэрбум юаньд хүрлээ. Энэ  жил, компанийн харьяан дахь WeChat-ыг ашигласан дэлхийн хэрэглэгчид 1 тэрбум  гаруйд хүрсэн гэжээ.

Жижиг тосгоныг түүх болгон  үлдээсэн Шиньжэнь хотын хөгжлийн хурд

ХКН-ын Шэньжэнь хотын хорооны нарийн бичгийн дарга Ван Вийжүн  хэлэхдээ: Онцгой бүсийн үе үеийн хүмүүс ХКН-ын төв хорооны эдийн засгийн онцгой  бүс байгуулах стратегийн үзэл баримтлалыг бат санаж, хатуужилтай тэмцэн,  өөрчлөлт хийж, инноваци бүтээн, хотын орчин үеийн болох хөгжлийн гайхамшгийг  бүтээсэн юм гэжээ.

2017 онд Шэньжэнь хот ДНБ-ний ерөнхий хэмжээгээрээ Бээжин, Шанхайг  удаалж, Хонконготой эн зэрэгцжээ. Ван Вийжүн хэлэхдээ: Шэньжэнь хот олон улстай  шууд холбосон хөрөнгө оруулалт, худалдааны орчинг идэвхтэй бүрдүүлж, банк  санхүүгийн нээлттэй инновацийг тасралтгүй гүнзгийрүүлэн, худалдааны шинэ байдлыг  бий болгож, нээлттэй эдийн засгийн шинэ тогтолцоо байгуулж байна  гэжээ.

Шэньжэнь, Жүхай, Шаньтөү, Шямэн эдийн засгийн дөрвөн онцгой бүсийг  байгуулсны дараа 1984 онд Хятад улс тэнгис дагуу 14 хотыг гадаадад нээлттэй  болгохоо мэдэгдэн, 1988 онд Хайнань мужийг байгуулж, эдийн засгийн бүс болголоо.  1990 онд Шанхайн Пүдүн дүүргийг, 2013 онд Шанхайн чөлөөт худалдааны туршилтын  бүсийг албан ёсоор байгуулж, 2017 онд Шюн-Анийн шинэ бүс байгуулахаа мэдэгдсэн  юм... Өмнөдөөс умард нутаг хүртэл, хотууд, тусгай бүс байгуулж, Хятадын өөрчлөлт  нээлтийн бүдүүвчийг гаргасан билээ.

Их уншсан

холбоотой мэдээ