Торгоны зам дагуух нутгийн аялал эхэллээ

2017-11-19 16:45:19
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын олон улсын радиогоос санаачлан зохион байгуулж буй БНХАУ-ын Торгоны зам дагуух нутгийн аялал албан ёсоор эхэллээ.

Хятадын төрийн зөвлөл, Хятадын олон улсын радио, Шинжаан Уйгурын өөртөө засах орны захиргаанаас хамтран зарласан “Шинжаан миний нүдээр” сэдэвт нийтлэл нэвтрүүлгийн олон улсын уралдаанаас  шагнал хүртсэн Беларусь, Монгол, Турк, Пакистан, Араб, Америк улсын  төлөөлөгчдөд энэхүү аялал зориулагдаж байгаа ажээ. Тэд өчигдөр дэлхийн хамгийн том хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэг болох Хятадын олон улсын радиогийн төв байранд зочилж, дараа нь Ирээдүйн технологийн хотхоны бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Зочид өнөөдөр Хятадын нийслэл Бээжин хотын алдарт дурсгалуудын нэг “Тэнгэрийн мандал”-ыг үзнэ.

 

 

 

Их уншсан

холбоотой мэдээ