Хавар эртлэхгүй бол намар оройтно

2020-03-10 07:46:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Халдвараас сэргийлэх ажлыг сайн хийхийн зэрэгцээ хаврын тариалалтын ажил ерөнхийдөө жигд явагдаж байна. Хятадын төв хэсгийн Хэнань муж үйлдвэрлэлийг дэмжин 320 сая юань санхүүжүүлснээр тусгай зориулалтын улаан буудайн талбай 900 мянган га-д хүрч, сайн чанарын буудай тариалах талбай 35 хувиар нэмэгджээ.

Хаврын тариалалтын машин техникийн хэрэгцээг баталгаажуулахын тулд Хятад улс энэ онд хөдөө аж ахуйн техник хэрэгслийн нөхөн олговрын ажлыг орон даяар эрчимжүүлжээ. Төв санхүүгээс 140 сая юаний нөхвөр олгож, ажлын ерөнхий ахиц өнгөрсөн жилээс илүү түргэн байна. Энэ жил хөдөө аж ахуйн 22 сая багц техник хэрэгслийг хаврын тариалалтад ашиглав. Одоогийн байдлаар Хятад улсын тариалалт, үйлдвэрлэлийн 70 хувь нь механикжжээ.

Их уншсан

холбоотой мэдээ