​Төвөдийн Начуй: Малчид шинэ ажлын байртай болж ядуурлаас ангижирч байна

2020-03-28 12:15:24
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Мал аж ахуй бол Төвөдийн хойд бүсийн хөдөө орон нутгийн тулгуур аж ахуй юм. Начуй хот нь ядуурлаас ангижруулах ажилд идэвхтэй оролцон 30 мянга гаруй ядуу өрхийг тусгай үйлдвэрлэлээр тэтгэжээ. Малчин тариачдын тогтвортой орлогыг хангахын тулд Жяли сянь 2016 оноос эхлэн тусгай үйлдвэрлэлийн төслийн хөрөнгө мөнгөөр ферм, цагаан идээ боловсруулах газар байгуулав. Сарлагийн тоо 200 гаруй байснаа 1200 гаруй толгой болжээ.

Өдгөө Жяли сяний Нян-Я сарлагийн ферм жилд 50 тонн сарлагийн мах үйлдвэрлэж, жилийн үйлдвэрлэлийн нийт өртөг 5 сая 920 мянган юаньд хүрэв. 162 ядуу өрх фермд ажиллах болсноор ядуурлаас ангижирч чадсан юм. Одоогийн байдлаар Начуй хот нь 900 гаруй хоршооллыг хамарсан мал аж ахуйн 39 фермтэй болжээ.

Үүний зэрэгцээ малчдад ажил мэргэжлийн сургалт явуулах зэрэг аргаар тэдний орлогыг нэмэгдүүлж, ядуурлаас ангижирсан малчдыг үйлдвэрлэлээр үргэлжлэн тэтгэж байгаа юм. Энэ жил Начуй хот 25 сая юанийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд өндөрлөгийн мал аж ахуйн туршилтын бааз байгуулж, сарлагийн үүлдрийг сайжруулах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх зэрэг чиглэлээр судалгаа хийж, сарлагийн мах, сүү сүүн бүтээгдэхүүний чанарыг сайжруулахаар шуурхай ажиллаж байна.

Их уншсан

холбоотой мэдээ