​Бээжингийн томоохон үйлдвэрүүд бүгд ажлаа сэргэлээ

2020-03-30 20:50:15
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Бээжингийн эдийн засаг, технологийн хөгжлийн бүс нь аж ахуйн нэгжүүдийн хэвийн ажиллагааг сэргээхэд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд бараа бүтээгдэхүүний хангамжийг зохицуулах аргаар дэмжлэг үзүүлж байна. Одоогийн байдлаар том үйлдвэр, аж ахуйн нэгжүүд хэвийн ажиллаж байна.

Бээжингийн эдийн засаг, технологийн хөгжлийн бүс дэх машин үйлдвэрлэлийн компани хоёрдугаар сарын 10-наас хэвийн ажиллагаагаа сэргээснээс хойш бүсийн захиргааны туслалцаатайгаар ажилтнуудыг халдвараас хамгаалах, материалын хомсдлыг зохицуулах зэрэг асуудлыг шуурхай, үр ашигтайгаар шийдвэрлэсэн байна. Одоогийн байдлаар компанийн ажилчдын 99 хувь нь ажлын байрандаа гарч үйлдвэрлэлээ эрчимтэй сэргээхээр ханцуй шамлаж ажиллаж байна.

Бээжингийн эдийн засаг, технологийн хөгжлийн бүс нь Бээжин-Тяньжин-Хэбэйгийн захиргааны нэгдсэн зохицуулалтын дагуу уг бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа нийт 4912 аж ахуйн нэгжийг ажлаа сэргээхэд нь тусалжээ.

Их уншсан

холбоотой мэдээ