Хүбэй мужийн Үхань хотын гангийн үйлдвэр үйлдвэрлэлээ 100 хувь сэргээлээ

2020-04-01 21:38:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Үхань хотын Гангийн ХХК халдвараас урьдчилан сэргийлэх ажлаа баталгаажуулсан үндсэн дээр үйлдвэрлэлээ 100 хувь сэргээжээ.

Үхань Хотын Гангийн ХХК нь төмрийн хайлш, ган, халуун гулсмал, цахиурын ган зэрэг үйлдвэрлэлийн шугамууд нь хэвийн ажиллаж байна. Тоо бүртгэлээс үзэхэд өдөрт дунджаар 38.8 мянган тонн төмрийн хайлш, 39.9 мянган тонн цувимал ган, 38 мянган тонн ган материал үйлдвэрлэж, төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж байна.

Үйлдвэрлээ эрчтэй сэргээхийн зэрэгцээ халдвараас урьдчилсан сэргийлэх ажлыг чухалчлан үзэж, үйлдвэрлэлд нэвтрэх шалгалтаа чангатган, ажилчдын автобус тохируулан, аюулгүй байдал болон эрүүл мэндийг нь баталгаажуулж байна.

Их уншсан

холбоотой мэдээ