COVID-19-ийн эсрэг тэмцэл: Техникийн шийдэл

2020-04-08 11:46:24
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

COVID-19-ийн тархалт дэлхийн зон олныг цочирдуулж байгаа үед, дэвшилтэт технологи нь түүний эсрэг хамгийн үр дүнтэй, хамгийн шуурхай “зэвсэг” болж байна. Хамгийн ойр жишээ нь Хятад улсад 5G сүлжээ ашигласан алсын зайн оношилгоо, эмчилгээний технологи нь бодит биеллээ олж, олон нийтийн газар хэт улаан туяагаар дулааныг шалгах технологи болон их өгөгдөл зэрэг нь олон нийтийн эрүүл мэндийг шалгаж, хамгаалах чухал аргачлал болсон байна. Түүнчлэн тахлын халдвар хүнд хэцүү байгаа БНСУ, Их Британи, Америк зэрэг улс орнуудын засгийн газар ч технологи, мэдээлэл холбооны компаниудтай хамтран ажиллаж, цар тахлын халдварыг хориглож байна. Харин үүний хажуугаар зарим хүмүүс эдгээр технологийг ашигласнаар хүмүүсийн хувийн нууц алдагдах эрсдэлтэй эсэхэд эргэлзэж байна. Олон нийт, цаашлаад дэлхий нийтээрээ эрүүл мэндийн хүнд хэцүү эрсдэл, хямралд нүүрлээд байгаа үед хэрвээ хувь биеийн эрх ашиг, нууцыг хамгаалах гэдгээр халхавч болгон, хориг тушаа хийх нь тахлын эсрэг тэмцэлд ямар ч ашиггүй. Бид ухаалаг, хянуур сонголт хийж, үүний тэнцвэрийг шуурхай олох хэрэгтэй юм.

Их уншсан

холбоотой мэдээ