​Сургуулиуд хичээлээ эхлүүллээ

2020-04-08 15:49:36
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Гуравдугаар сар гарснаас хойш Хятадын олон газрын сургуулиуд халдвараас сэргийлэх ажлыг бүрэн хангасан нөхцөлд хичээлээ эхлүүлж байна.

Нэгт, анги, дотуур байр, хоолны газарт аюулгүйн зайн дүрэм тогтоов

Сычуань мужийн Боловсролын газрын тогтоолын дагуу тус мужийн хичээлээ эхлүүлсэн сургуулиуд сурагчдын дотуур байрбүртдөрвөөс дээшгүй хүн байлгах, ангидаа амны хаалт зүүх, ширээ хоорондын зайг 1.5 метр байлгах, цаг давхцуулахгүйхувиарланхооллох зэрэг зарчмыг мөрдүүлж байгаа юм.

4-р сарын 8-аасШиньжяныУйгарынӨЗО-ныдээд сургуулиуд цагийнхувиарлалтындагуу хичээлээ эхлүүллээ.Шиньжяныанагаахын их сургууль нь бүх оюутнуудад цаг тухайд нь суралцах боломж бүрдүүлэх үүднээс ангибүртонлайн шууд хичээл нээжээ. Оюутны дотуур байр бүрийн хүний тоог 8-байсныг 2-оос3 болгонцөөлөв. Нийтийн хоолны газар цагийнхувиарлалтындагуу хооллох юм уу хоолоо авч явахыг дэмжиж байгаа бөгөөд биеийн дулааныг хэмжих, нэг метрийн зайг барих зэрэг шаардлага тавьж байна.

Хоёрт, тусгайхувиарлалтынцагийн дагуу хичээллэж байна

Гуаншимужийн Гүйлинь хотын 900 гаруй сурагчтай нэгэн бага сургууль 7-ныөдрөөс хичээлээ эхлүүлэв. Тус сургууль нь анги бүрийн хичээл эхлэх, тарах цагийг давхцуулахгүй тогтоож, хичээлийн гадуурх цагийг давхцуулахгүйхувиарласанбайна. Тухайлбал, сурагчид анги ангиараа өөр өөр цагийнхувиарындагуу сургуульдаа ирэх, мөн тусгай цагийнхувиарындагуу биеийн тамирын талбайд 3-аасилүүгүй анги байлгах зэрэг дүрэм тогтоожээ.

Гуравт, ариутгал халдваргүйжүүлэлтийг байнга хийж, онц байдлын сургуулилт хийв

Хүнаньмужийн Шянтаний нэг сургууль нь хичээлээ нээхээс өмнө халдвараас сэргийлэх онц байдлын сургуулилт хийжээ. Сурагчид сургуулийн хаалгаар мөрлөн орж, биеийн дулаанаа хэмжүүлэх дүрмийг хэрхэн сахих тухай багш нар нь өөрийн биеэр жишээ үзүүлэн хийж гүйцэтгэв. Хэрэв аль нэг сурагчийн биеийн дулаан 37.3-аасдээш хэмтэй байвал түүнийг тусгаарлах өрөөнд дагуулан аваачиж шинжилгээ хийх, хичээлийн цагт аль нэг нь бөөлжих эсвэл бие нь таагүй байвал ангиас нь нэн даруй гаргаж, ойр орчмын сурагчдыг шилжүүлэх зэрэг байдлаар хичээл сургуулийн хэвийн ажиллагааг хангаж байна.

Их уншсан

холбоотой мэдээ