Бурууг бусдын толгойд тохох нь ямар ч ашиггүй

2020-04-17 15:24:55
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ДЭМБ-д өгдөг санхүүжилтээ түр зогсооно гэж АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп саяхан мэдэгдсэн нь олон улсын хамтын нийгэмлэгийн дунд маш их шуугиан тарилаа. Тэрээр шинэ төрлийн коронавирусийн халдвар дэгдэлтийн хариуцлагыг ДЭМБ-д тохож, холбогдох мэдээ мэдээллийг цаг тухайд нь хуваалцсангүй хэмээн шүүмжилж байна.

Тэгвэл үнэн хэрэгтээ чухам юу болсон бэ? ДЭМБ-ын саяхан нийтэлсэн тахлын эсрэг үйл ажиллагааны цагийн хуваар, хөтөлбөрөөс харахад, тус байгууллага энэ оны нэгдүгээр сарын нэгнээс тахлын эсрэг онц байдал зарлан, улс орнуудад хандан олон удаагийн сэрэмжлүүлэг өгч, нааштай арга хэмжээ авч ажиллахыг санал болгожээ. Харин Д.Трамп тахал дэгдсэний эхэн үед энэ бүхэнд тоомжиргүй хандаж, “энгийн ханиад томуу шиг л хандсан бөгөөд энэ бол Ардчилсан намын зохиосон “хуурмаг” үзэгдэл, цуурхал хэмээн хэлж байв.

Өдгөө, АНУ нь шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан болон нас барсан хүний тоогоор жагсаалтыг “манлайлж” байна. Тус орны Жонсон Хопкинсийн Их Сургуулийн тухайн орны зүүн бүсийн цагаар дөрөвдүгээр сарын 16-ны 16:18-д нийтэлсэн тоо баримтаас үзвэл шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүний тоо 65 мянгыг давж, 30 мянган хүн нас бараад байна.

Их уншсан

холбоотой мэдээ