Ши Жиньпин Бээжин хотын ард иргэдтэй уулзав
Хятадын уламжлалт цагаан сарын баярын өмнө ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Бээжин хотын ард иргэдтэй уулзаж, Бүх Хятадын үндэстнүүдийн ард түмэнд сар шинийн мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрээр 2-р сарын 1-нд, Бээжин хотын Чяньмэнь зүүн дүүрэгт очиж, гудамжаар алхан, оршин суугчдын гэрээр орж, амьдрал ахуйтай нь танилцан, хамтдаа банш хийж, халуун яриа өрнүүлсэн байна.