Халдварт вирусийн голомт дахь дайн

2020-03-10 20:18:57
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Он солигдох мөчид Хүбэй мужийн Үхань хотод шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлгэрсэн байна. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин онц чухал хэмжээнд авч үзэн, шуурхай төлөвлөлт хийсэн. Үхань хот болон Хүбэй мужийн халдвараас сэргийлэн хянах ажлыг нэн тэргүүнд тавьж, халдварт өвчин дэлгэрэхийг таслан зогсоож, халдварт өвчинтэй тэмцэх дайнд ялалт байгуулахыг шаардсан байна.

Ши Жиньпин Хүбэй мужийн вирусийн эсрэг хамгаалалт, Үхань хотын вирусээс хамгаалах арга хэмжээнд ялалт байгуулна гэдгийг батлах хэрэгтэй. Үхань ялбал Хүбэй ялна, Хүбэй ялбал Хятад улс ялна гэж цохон тэмдэглэжээ.

Үхань хот, Хүбэй мужаар гол болгон Хятад улс халдварт өвчний эсрэг дайн зарласан байна.

Итгэл найдвартайгаар шуурхай ажилласан байна

Шинэ төрлйин коронавирусийн халдвар дэлгэрсний дараа Ши Жиньпин даргаар удирдлага болгосон ХКН-ын Төв хороо улс төрийн итгэл найдварын дагуу шуурхай ажиллаж, хүн ардын хөдөлгөөнд бүх талаар хяналт тавихыг Хүбэй мужаас шаардсан байна. Мөн дотооддоо болон бусад мужид халдвар тархахаас сэргийлэн илүү хатуу, илүү үр дүнтэй арга хэмжээ хэрэгжүүлж, халдварт өвчин дэлгэрэх хандлагыг хазаарлан тогтоохыг шаардсан байна.

Төвийн удирдах баг Хүбэй мужид ажиллаж, Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний чухал зааврын дагуу, Намын төв хорооны төлөвлөлтийг хэрэгжүүлэн Хүбэй муж, Үхань хотын халдварт өвчнийг сэргийлэн хяналтдаа авч ажиллаж байгаа байдлыг шалгасан байна.

Халдварын голомтод очиж шуурхай ажиллажээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин намын зохион байгуулалтын шат бүр, намын гишүүдэд, ард түмний ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж, анхны зорилтоо үл мартан, үүрэг хариуцлагаа ухамсарлан халдварт өвчнийг сэргийлэн хянах тэргүүн фронтод очихыг уриалжээ.

Ши Жиньпин дарга мөн бүх армийг Намын төв хороо, Цэргийн төв зөвлөлийн удирдлагаар ардын армийн зорилтыг үл умартан шийдвэрийн дагуу ажиллаж, хүнд бэрхшээлийн өмнө зоригтой ажиллаж, орон нутгийн халдварт өвчинтэй хийж байгаа тэмцлийг идэвхтэй дэмжиж ажиллахыг зарлиг болгожээ.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин биечлэн удирдаж, төлөвлөлт хийсний дагуу нийт Хятадын 29 муж хот, Шиньжяны үйлдвэр бүтээн байгуулалтын групп, ардын арми зэрэг нийт 330 тусламжийн эмчилгээний багийн 40000 гаруй эмч сувилагчийг Үхань хот, Хүбэй мужид томилон ажиллуулж, Хөүшэньшань, Лэйшэньшань зэрэг эмнэлэг болон түр эмнэлгийг яаралтай байгуулж, эмчилгээний орыг ихээр нэмэгдүүлсэн байна.

Хот хөдөө, оршин суугчдын хороолол, өвчнийг эмчлэх асуудалд анхаарлаа хандуулж, голомтот бүсийн дайнд тасралтгүй амжилт гаргасан байна.

Улс нийтээрээ нэгдэлтэй байж, баталгаа хангасан байна

Халдварт өвчний эсрэг дайнд ялалт байгуулахад арын баталгаа маш чухал.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний шийдвэр төлөвлөлтийг хэрэгжүүлж, Үхань хот Хүбэй мужид шаардлагатай эмчилгээний эд материалыг нэн тэргүүн хангахын төлөө Хятадын 19 муж Хүбэй мужийн олон хот жөүг нэрлэн авч тусламж үзүүлж, улс нийтийн хүчээр Үхань хот, Хүбэй мужийн халдварт өвчний эсрэг дайнд дэмжлэг үзүүлсэн байна.

Хятад улсын олон газар ч идэвхтэй арга хэмжээ авч, эмчилгээний зориулалттай хувцас, амны хаалт зэрэг халдварт өвчнөөс сэргийлэх эд материалыг үйлдвэрлэх аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлээ шуурхай сэргээсэн байна. Чухал шаардлагатай эд барааг улсаас нэгдмэл байдлаар зохицуулж, зам тээврийн талаар ногоон гарц гаргаж ажиллажээ. Мөн хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, нүүрс, газрын тос, бензин, амьдралын шаардлагатай эд барааны хангалтыг баталгаажуулж, Үхань хот, Хүбэй мужийн халдварт өвчний эсрэг дайнд ялалт байгуулахад баталгааг хангажээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ: Үхань хот бол баатарлаг хот болно. Хүбэй мужийн ард түмэн, Үхань хотын ард түмэн бол баатарлаг ард түмэн болно. Бид түүхэндээ хүнд хүчир, бэрхээс айж сүрдэлгүй даван туулсаар ирсэн юм. Зон олон маань эв санаа нэгтэй, эрэлхэгээр тэмцэж, хүнд хүчир, бэрхийг даван туулдаг л юм бол халдварт өвчний эсрэг дайнд лавтай бүх талын ялалт байгуулах болно гэжээ.

Голомтот газрын дайнд ялалтын дуун сонстож байна.

Их уншсан

холбоотой мэдээ