​Хятадын зарим сургуулиудын хичээл эхэллээ

2020-03-11 21:25:39
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Сүүлийн өдрүүдэд Хятад улсад зарим сургуулиуд хичээлээ эхлүүллээ. Шаньши мужийн Тайюань хотын Технологийн их сургууль 38000 оюутан, хэдэн мянган багш ажилтантай. Тус сургууль нийт багш суралцагчдаа гурван хэсэгт хуваан бүртгэх төлөвлөгөө гаргасан бөгөөд тухай цагуудад нисэх буудал болон галт тэрэгний буудал руу сургуулийн автобус илгээн тосч авахаа мэдэгджээ. Их сургуулийн хүрээнд тогтмол ариутгал халдваргүйжүүлэлт хийхийн зэрэгцээ зарим дотуур байруудад тусгаарлах өрөө хүртэл гаргажээ. Өөр муж, хотоос сургуульдаа ирж буй оюутнууддаа зориулан тусгаарлалт бүхий 500 орыг бэлтгэсэн байна.

Хөхнуур мужийн ерөнхий боловсролын ахлах сургууль, мэргэжлийн тусгайлсан сургуулиуд хичээлээ эхлүүлэв. Эхний ээлжийнхэн гуравдугаар сарын 9-нөөс сургуульдаа явж эхэлжээ. Сургуулийн гадна хаалган дээр сурагч бүрийн биеийн дулааныг хэмжин шинжилгээнд хамруулж байгаа бөгөөд ангидаа амны хаалт зүүх шаардлага тавьж байна. Сургууль нь багш, сурагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг баталгаажуулахын зэрэгцээ боловсрол сургалтын дэг журмыг сахиулахын тулд сурагчдын дотуур байрыг бүрэн халдваргүйжүүлэх, нийтийн хоолны газар тус тусдаа нэг ширээнд хооллох зарчмыг мөрдүүлж байгаа юм.

Их уншсан

холбоотой мэдээ