Ялалт хаяанд ирсэн ч алгуурлаж тайвшрах болоогүй

2020-03-13 22:31:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 10-ны өдөр Хүбэй мужийн Үхань хотод зорьж очин, халдвартай тэмцэх ажлын явц байдалтай газар дээр нь танилцсан юм.

Нисэх буудлаас шууд Хөүшэньшань эмнэлэг рүү явсан Ши Жиньпин дарга шинээр байгуулагдсан тус эмнэлгийн барилга, үйл ажиллагаа, эмчилгээ үйлчилгээний явц, халдварын голомтод ажиллаж буй эмч сувилагч нарын нөхцөл байдал, вирусийн судалгаа шинжилгээ зэрэгтэй биечлэн танилцаж, тэндэхийн өвчтөнүүдийг эргэн үзэж, цаг мөчтэй уралдан шамдаж байгаа эмч сувилагч нарыг урамшуулан зоригжуулж, халдварт өвчнийг таслан зогсоохын төлөө итгэл найдвараар жигүүрлэн тэмцэж байгаа тэдэнд амжилт ялалт хүссэн байна.

Хүөшэньшань эмнэлгээс гарсныхаа дараа Ши Жиньпин Дүнхү шинэ хороололд очин, ард иргэдийг эргэн үзэхийн зэрэгцээ өвчин халдвараас сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хорооллын үйлчилгээний байдалтай танилцлаа. Энэхүү ажлын айлчлалын төгсгөлд Ши Жиньпин дарга хурал хийж, халдвараас сэргийлэн, хяналтдаа авах талаар Төв хорооны удирдах баг болон Хүбэй мужийн намын хороо, захиргааны тайланг сонсож, халдварын эсрэг дайнтай үргэлжлэн тэмцэх төлөвлөлт хийн, онцлох үүрэг чиглэл өгсөн байна.

Он солигдох үеэр шинэ төрлийн коронавирусээс үүдэлтэй уушгины хатгалга Үхань хотод тархсанаас хойш өнөөг хүртэл Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин халдвараас сэргийлэн, хяналтдаа авах ажлыг дээд хэмжээнд чухалчлан үзэж, биечлэн удирдаж, өөрийн гараар төлөвлөлт хийж, ард түмний амь насны аюулгүй байдал, биеийн эрүүл мэндийг тэргүүлэх байранд тавьсаар ирсэн юм.

Нэгдүгээр сарын 7-нд Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Төд хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны хурлын үеэр халдварт өвчнөөс сэргийлэн хамгаалах ажлын талаар тодорхой санал дэвшүүлсэн байна. Нэгдүгээр сарын 25-нд буюу Хятадын цагаар сарын шинийн нэгэнд тэрбээр Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны хурлыг зохион байгуулж, халдварт өвчнийг сэргийлэн, хяналтдаа авах ажлыг удирдсан байна. Энэ хурлаар Намын төв хорооноос Хүбэй зэрэг өвчний тархалт ихтэй голомт бүсэд удирдах баг томилон, мэргэжлийн байгууллагуудыг халдварт өвчнөөс сэргийлэхийн зэрэгцээ хяналтдаа авах ажлыг ахиулах үүрэг даалгавар өгсөн билээ.

Цагаан сарын шинийн нэгнээс хойш Ши Жиньпин дарга Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны хурлыг зургаан удаа зарлан хуралдуулж, Хүбэй муж, тэр дундаа Үхань хотын халдварт өвчнөөс сэргийлэн хяналтдаа авах ажлыг Хятад улсын хамгийн чухал, тулгамдсан асуудал хэмээн цохон тэмдэглэж, Хүбэй мужид хандсан туслан дэмжих ажлыг үтэр түргэн зохион байгуулах талаар төлөвлөгөө гаргасан юм.

Дарга Ши Жиньпинээр төв болгосон Намын төв хорооны эрс шийдэмгий удирдлага дор Хятад улс шинэ төрлийн коронавирусийн халдвараас сэргийлэх бүх нийтийн дайн өрнүүлсэн байна. Улс даяараа шийдвэрийн дагуу чармайж, Үхань хот ч улсын өнцөг булан бүрийн хандив туслалцаатайгаар цаг мөчтэй уралдан тэмцэл хийсэн билээ. Халдварт өвчний эсрэг Үхань хотын ард иргэд хүчир бэрхийг даван туулж, олон төрлийн сэргийлэлт хамгаалалтын арга хэмжээ авчээ.

3-р сарын 10-нд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хэлсэн үгэндээ, -Үханий ард түмэн их гарз хохирлыг туулж, хичээн чармайснаар халдварт өвчнийг сэргийлэн хянах ажилд идэвхтэй өөрчлөлт гарлаа. Үхань хот бол баатарлаг түүхийн өлгий нутаг, Үханьчууд ч дайчин замналтай ард иргэд тул энэхүү тэмцэлд ялалт байгуулан ирээдүйн тэмдэглэлт хуудсанд үлдэх нь дамжиггүй. Хятадын нам, төр, бүх үндэстэн, ард түмэн та нараараа бахархаж, та нартаа талархаж байна” гэжээ.

Хүбэй муж болон Үхань хот бол халдварт өвчинтэй тэмцэх энэхүү тэмцлийн голомт бөгөөд шийдвэрт тулаан өрнөсөн талбар юм. Шантаршгүй тэмцэл зүтгэлийн эцэст Хүбэй, Үханий халдвараас сэргийлэх ажилд онцгой эргэлт гарч, чухал үр дүнд хүрэв. Гэвч халдвараас сэргийлэх ажил хүнд ноцтой хэвээр байна.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, “Энэ л үед улам сэргэг, болгоомжтойгоор хичээнгүйлэн ажиллаж, халдвартай хийх тэмцлийг одоогийн хамгийн чухал ажилд тооцох хэрэгтэй. Хайнга хандахгүй, хүчээ сулруулахгүй байж, бүх талаар чамбайлан, Хүбэйг хамгаалах, Үханийг хамгаалах дайнд заавал эцсийн ялалт байгуулах хэрэгтэй гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ