Цагаан хувцаст дайчид цаглашгүй зүтгэлтэн

2020-03-15 11:42:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Цагаан хувцаст дайчид дайны утааг сөрөн урагшилж байна. Шинэ төрлийн коронавирусийн халдвар газар авч буй үеэр, Хүбэй муж болон уг мужид туслан ажиллаж буй эмч сувилагчид ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний зааврын дагуу хүнд бэрхийг даван туулах шантаршгүй зориг санаагаар халдвараас сэргийлэн эмчлэх ажилд шуурхай оролцож, наран сарантай уралдан альваагаа зориулж, дээд хэмжээний хариуцлагат овроор Үхань хотын халдварт өвчнээс урьдчлан сэргийлж, хяналтдаа авах ажилд чухал хувь нэмэр оруулж байна.

3-р сарын 10-нд Ши Жиньпин Үхань хотод халдварт өвчнөөс сэргийлэн хяналтдаа авч байгаа ажил байдалтай танилцаж, халдварт өвчинтэй тэмцэж байгаа өмнө фронтын эмч сувилагч нарт хүндэтгэл үзүүлж байгаагаа дахин илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ, өмнө фронтод ажиллаж байгаа эмч сувилагч нар хамгийн хүнд үүргийг хүлээж ,биеийн басэтгэл санааны асар их дарамтад нүүрлэж байна, та нар нь шинэ цаг эриний хамгийн хүндэтгэлтэй хүмүүс мөн гэжээ.

"Та нар бол хамгийн их хүчин зүтгэл гаргасан хүмүүс, нам болон ард түмэн та нарт тэргүүн гавьяаг тэмдэглэнэ". Ши Жиньпин даргын үг нь өмнө фронтод гавшгайлан ажиллаж буй эмч сувилагч нарт итгэл хүлээлгэж, тэд нарыг урамшуулан зоригжуулсаар байна.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин өргөн олон эмч сувилагчийн аюулгүй байдал, эрүүл мэндэд дээд хэмжээгээр анхаарал хандуулсаар ирсэн юм. Тэрээр хэлэхдээ, эмч сувилагч нар эрүүл мэнд байх нь халдвартай тэмцэх дайнд ялалт байгуулахын чухал баталгаа юм. Эмч сувилагч нар өөрийн биеийн хамгаалалтаа сайтар хийхийн зэрэгцээ, боломж бүхнийг ашиглан сайн амарч, тэмцэлд гавшгайлан оролцох бөгөөд тэмцэл өрнүүлэх чадвартай байх ёстой. Холбогдох салбарууд хамгаалалтын бодис, амьдралын хэрэглээний эд барааг баталгаатай хангаж, тэдний цалин хөлс, нөхвөр мөнгө, эрүүл мэндийн нөхөн олговор зэргийг сайтар баталгаажуулж, өмнө фронтод ажиллаж байгаа эмч сувилагч нарыг анхааралтай харгалзан үзэх бодлого арга хэмжээ боловсруулан, тэд нарыг эргэлзэж татгалзах зүйлгүйгээр ажилдаа шуурхай орохыг батлах хэрэгтэй гэжээ.

Өргөн олон эмч сувилагч нар Ши Жиньпин даргын хүсэл найдлагын дагуу хатуу бэрхийг даван туулж, шантаршгүй хичээн ажиллан, халдварт өвчний эсрэг ардын дайнд эцсийн ялалтыг байгуулахаар эрэлхэглэн урагшилж байна.

Их уншсан

холбоотой мэдээ