​Намын үндсэн үүрэг хариуцлага

2020-03-19 09:16:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хүндрэл бэрхшээлийг даван туулж байж дайчин баатруудын үнэн дүрийг тодорно. Шинэ төрлийн коронавирустэй тэмцэх бүх нийтийн дайнд Ерөнхий нарийн бичгийг дарга Ши Жиньпин ХКН-д хандан уриалга гаргаж, ард түмний эрх ашиг юунаас ч эрхэм чухал гэдгийг ямагт санаж, анхны зорилтоо үл мартан, үүрэг хариуцлага хүлээж, намын далбааг тэмцлийн өмнө фронтод намируулахыг шат бүрийн намын зохион байгуулалт ба намын бүх гишүүнээс шаарджээ.

90 сая гишүүнтэй ХКН нь ард иргэдийг дайчлан дагуулах гол цөм байж, коронавирустэй тэмцэх үйл явцад ч хошуучлан тэргүүлсээр байна.

Хүндрэл бэрхшээл хүмүүсийг хат суулгадаг. Халдварын эсрэг дайн өрнүүлж чадах эсэх, халдвартай тэмцэх ард нийтийн, бүх талын дайнд ялалт байгуулж чадах эсэх нь намын шат шатны зохион байгуулалт, намын гишүүн, намын боловсон хүчний өмнө тавьж буй чухал сорилт мөн гэж Ерөнхий нарийн бичгийг дарга Ши Жиньпин сануулж байна.

Шинэ төрлийн коронавирустэй тэмцэх дайнд намын шат шатны зохион байгуулалт, намын гишүүдийн өргөн фронт Ерөнхий нарийн бичгийн даргын заавраар үүрэг хариуцлагаа хүлээж, дайны галыг сөрөн урагшилж, хүний сэтгэлийг хөдөлгөм олон үлгэр жишээ, баатарлаг үйл явдлыг бичиглэжээ.

Тэд хүнд бэрхшээлийг туучин урагшилж, уйгагүй хүчин зүтгэж, үлгэр жишээ үзүүлэн, аюул түгшүүрийн өмнө амь биеэрээ дэнчин тавьж, намын гишүүний анхны зорилтыг практикийн дунд хэрэгжүүлж, хэцүү хатуу сорилтод сэтгэл ханхлуулан хариулт өгсөөр байгаа юм.

ХКН гадаад дотоодын дарамт шахалтын дунд мэндэлж, урт хугацааны хүнд бэрхшээлийг даван туулж хөгжиж ирсэн билээ. Шантаршгүй тэмцэж, эцсийн ялалтад хүрэх нь Хятадын коммунистуудын улс төрийн хэв чанар, бидний давуу тал юм.

Намын бүх гишүүд Ерөнхий нарийн бичгийг дарга Ши Жиньпиний заавраар энэхүү халдварын эсрэг ардын дайнд үүрэг хариуцлага хүлээж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тэмцэж, бүх талыг харгалзан, зохион байгуулалтаа сайтар хийж, коронавирусийг ялан давахын тулд уйгагүй хүчин зүтгэсээр байгаа билээ.

Их уншсан

холбоотой мэдээ