​Эв нэгтэй хамтран зүтгэв

2020-03-21 11:59:03
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Шинэ төрлийн коронавирустэй тэмцэх ардын дайнд хоёр фронт шийдвэрлэх үүргийг гүйцэтгэж байна. Нэг нь өвчтөнийг эмчилж сувилах эмнэлэг, нөгөө нь хорооллуудын урьдчилан сэргийлэх фронт юм.

Халдвартай тэмцэх дайнд ялалт байгуулахад хамгийн чухал нь урьдчилан сэргийлэх явдал юм. Ард иргэдэд түшиглэн, тэднийг дайчлан, хорооллыг бүхэлд нь коронавирусээс сэргийлэх “бааз” болгох ёстой гэж Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин онцолжээ.

Ши Жиньпин даргын удирдлага дор хотоос хөдөө орон нутаг, төвөөс хил хязгаар хүртэл олон үндэстний ард түмэн урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг бүх талаар хэрэгжүүлж, олон нийтээрээ сэргийлэн хянах бат бэх хамгаалалтын хэрмийг бүрдүүлсэн байна.

Үхань хотод 3000 гаруй хороолол, 7000 гаруй орон сууцны хотхон, 13800 гаруй үйлчилгээний цэг энэхүү ажлыг нэгэн зэрэг өрнүүлжээ. Шат бүрийн намын хороо, захиргааны байгууллага, аж ахуйн нэгжийн 40 мянга гаруй ажилтан хорооллын орчинд оршин суугчдад туслан ажиллаж байна. Гудамж талбай, ажлын газрын давхар байшинд буй сайн дурынхан хорооллын боловсон хүчний удирдлага дор өдөр шөнийг умартан зүтгэж, иргэдийн сахигч хамгаалагч, туслагч болжээ.

Хятадын өнцөг булан бүрд хорооллын ажилтан, сайн дурынхан, цагдаа, шууданч, цэвэрлэгч, жирийн иргэд идэвхтэй хамтран ажилласаар…… есөн сая 600 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэрт хүн бүр өөрийн ажлын байраа бат сахиж, нэг тэрбум 400 сая хүн ам нэг айл өрх шиг сэтгэл зүтгэл нэгдэн чармайсаар байна.

3-р сарын 18-нд болсон ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны хуралд Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин онцлохдоо, “Хятад даяар ард түмний хамтын хүчин чармайлтаар коронавирустэй тэмцэх ажилд идэвхтэй ахиц гарч, үйлдвэрлэл амьдрал хэвийн байдалд орсоор байгаа бөгөөд халдвараас сэргийлж хяналтдаа авах ажил, эдийн засаг нийгмийн хөгжлийг нэгтгэн ахиулах ажил идэвхтэй үр дүнд хүрч байна” гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ