Фаусийг огцруулах жагсаал болов

2020-04-20 22:07:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 4-р сарын 18-нд АНУ-ын Техас мужийн парламентын байрны урд 300 орчим хүн жагсаж “Антони С. Фаусийг огцруулъя”, “Биднийг ажилд явуул” хэмээн уриа хашхиран эсэргүүцэл илэрхийлэв. Жагсагчид “аюулгүйн харилцааны зай”-н дүрмийг мөрдөхөөс татгалзаж, “гэрийн хөл хорио” зэрэг тусгаарлах арга хэмжээг даруй цуцлахыг шаардсан бөгөөд Америкийн тахалтай тэмцэх багийн ахлагч Фаусийг ажлаас нь огцруулахыг Д.Трампаас хүссэн байна.

Техасын цэцэрлэгт хүрээлэнг нээлттэй болгох тухай тус мужийн засаг дарга Альберт 17-нд мэдэгдсэн боловч жуулчид маск зүүж, аюулгүйн зайг барих шаардлагатай хэмээн сануулжээ.

Хамгийн сүүлийн статистик мэдээллээр, АНУ-д Ковид-19-ийн халдвар авсан тохиолдол 730 мянгаас давсан байна.


Их уншсан

холбоотой мэдээ