​Томоохон шийдвэрээр зөв чиглэлийг тодорхойлов
2020-09-08 20:55:45  

8-ны өдөр Ковид-19-ийн цар тахлын эсрэг тэмцэлд гармагай хувь нэмэр оруулсан хүмүүсээ шагнах хурал Бээжин хотноо ёслол төгөлдөр боллоо. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин БНХАУ-ын төрийн дээд одон, төрийн дээд яруу алдрын одонгийн эзнээр тодорсон хүмүүст одон гардуулж чухал үг хэллээ.

​Томоохон шийдвэрээр зөв чиглэлийг тодорхойлов

Хурлын үеэр Ковид-19-ийн цар тахлын эсрэг тэмцсэн шилдэг хамт олон, шилдэг коммунист намын гишүүн, анхан шатны тэргүүний намын байгууллага нэгжийг шагнан урамшуулав.

Хятад улсын хувьд ковид-19-ийн цар тахлын халдварыг үндсэндээ тогтоон барьж, тахлаас урьдчилан сэргийлж хянах ажлыг байнгын чанартай болгож, үйлдвэрлэл амьдралын хэвийн журмаа сэргээхийн зэрэгцээ эдийн засгаа хөгжүүлэх багц бодлогуудыг авч хэрэгжүүлж байгаа юм. Энэ бол бүх иргэдийн хамтын тэмцлийн үр дүн, мөн ч аюул түгшүүрийн үед зөв шийдвэр гаргаж, ард түмний амь нас юунаас ч эрхэм гэдэг үзэл баримтлал баримталсны үр дүн юм. Бүх салбарын хүчийг дайчилж чадсан мэргэн удирдлага, улс орон, дэлхий нийтийн ард иргэдийн эрүүл мэнд, амь насны аюулгүй байдалд хариуцсан хариуцлагатай байр суурийг үнэлэн дурдууштай юм. Аюулт тахлын хүнд үед Үханиас гарах замыг хаасан нь хамгийн чухал шийдвэр гэж хэлж болох юм. Ши Жиньпин дарга ард иргэдийн энэхүү тэмцэлийг биечлэн удирдаж, байршуулалт хийж, ерөнхийлөн зохицуулж, шуурхай шийдвэрүүдийг гаргасан бөгөөд Хятад улсын бүх салбарынхныг дайчлан 76 хоног эв санаа нэгдэн тэмцсэний дүнд Хүбэй мужийг хамгаалах, Үхань хотыг хамгаалах тэмцлийн шийдвэрт ялалт байгуулан, цар тахлын эсрэг нийт Хятадын тэмцэлд стратегийн чухал амжилтыг тогтоож чадсан юм.

​Томоохон шийдвэрээр зөв чиглэлийг тодорхойлов

Юуны өмнө аюул түгшүүртэй үед шинжлэх ухаанч үнэлгээ хийж чадсан нь маш чухал юм. Ши Жиньпин дарга нэн түрүүнд чухал заавар өгч, 2020 оны 1-р сарын 7-нд Улс төрийн товчооны байнгын хорооны хурлыг хуралдуулж, цар тахлаас урьдчилан сэргийлж, хянах талаар шаардлага тавьжээ. 1-р сарын 18-нд халдвар түгэсээр байсан Үхань хотод мэргэжилтний байгийг томилон, Үханьд ажиллуулсан бөгөөд нөхцөл байдлын дагуу 1-р сарын 20-ны өдөр Ши Жиньпин дарга: “Ард иргэдийн амь насны аюулгүй байдал, эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьж, нарийвчилсан төсөл боловсруулан, талуудын хүчийг дайчилж, үр ашигтай арга бодлого хэрэгжүүлж, вирусийн халдварыг таслан зогсоох хэрэгтэй. Өвчтөнийг бүх хүчээрээ авран, вирусийн халдвар болон халдварлах шалтгааныг аль болох хурдан шалган тодруулж, тахлын тухай мэдээллийг цаг алдалгүй нийтлэн, олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хэрэгтэй” гэжээ.

Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдэмгий заавар өгсөн нь цар тахлыг даван туулахад боломж олгосон юм.

1-р сарын 22-нд Ши Жиньпин дарга хүмүүсийн Хүбэй муж, Үхань хотод нэвтрэх замыг хаах чухал заавар өгсөн юм. “Энэ шийдвэрийг гаргахад улс төрийн эр зориг шаардагдана, гэхдээ хийх ёстой зүйлийг заавал хийх хэрэгтэй, шийдэмгий байхгүй юм бол замбараагүй болно.”, “Хүний амь нас юунаас ч үнэтэй!ямар ч үнэ төлбөрийг үл хайхран хүний амийг аврах хэрэгтэй”гэсэн юм.

Олон улсын судалгааны 15 байгууллагын судалгааны дүнгээс харахад энэхүү шийдвэрийн улмаас Хятад улсын 700 гаруй мянган хүн халдварын эрсдэлээс зайлсхийж чадсан юм.

Үханьд хөл хорионы дэглэм тогтоосны дараа Ши Жиньпин дарга биечлэн удирдаж, байршуулалт зохицуулалт хийж, ард иргэдийн амьжиргааг баталгаажуулсан бөгөөд нийгэм эдийн засгийн хөгжлийг ерөнхийд нь уялдаатай дэмжих бодлогуудыг хэрэгжүүлсэн юм.

Энэ удаагийн халдварт өвчинтэй тэмцсэн түүхэнд Хятад улс халдварыг 0.006%-д тогтоон барьж, гайхамшиг бүтээсэн бөгөөд дэлхийн улс орнууд халдвараас урьдчилан сэргийлэхэд цаг хожиж боломж хангаж өгсөн юм.

Ши Жиньпин даргаар удирдуулсан ХКН-ын төв хороо улс үндэстэн, ард түмэн, түүхэнд хариуцлагатай улс төрийн байр сууриар цар тахалтай хийх тэмцлийн зөв чиглэлийг зааж, эрч хүчээр сэлбэн, итгэл найдварыг хөвчилсөн юм.