Бүх Хятадын шинэ төрлийн коронавирусийн эсрэг тэмцсэн төлөөлөгчдийг шагнан сайшаах хурал боллоо
2020-09-08 10:59:43  

Бүх Хятадын шинэ төрлийн коронавирусийн эсрэг тэмцсэн төлөөлөгчдийг шагнан сайшаах хурал боллоо

Бүх Хятадын шинэ төрлийн коронавирусийн эсрэг тэмцсэн төлөөлөгчдийг шагнан сайшаах хурал 9-р сарын 8-ны үдээс өмнөх 10 цагт Ардын их хурлын ордонд нээгдсэн байна. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин БНХАУ-ын Төрийн дээд одон, Төрийн дээд яруу алдрын одон гардуулж чухал үг хэлэх болно.

Хуралд, Бүх Хятадын шинэ төрлийн коронавирусийн эсрэг тэмцсэн тэргүүний хувь хүн, тэргүүний хамт олон, үндэсний гарамгай коммунист намын гишүүн, үндэсний тэргүүний анхан шатны намын зохион байгуулалтад шагнал олгох болно.

Хурлаас өмнө, Ши Жиньпин зэрэг нам төрийн удирдагчид Ардын их хурлын ордонд Төрийн дээд одон, Төрийн дээд яруу алдрын одон авч буй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан бөгөөд Бүх Хятадын шинэ төрлийн коронавирусийн эсрэг тэмцсэн тэргүүний хувь хүн, тэргүүний хамт олонтой зургаа авахуулсан байна.