Дэлхий дахинд ноцтой заналхийлэл учруулж байна
2020-09-12 15:25:05  

Америкийн "Вашингтон Пост" сонин саяхан "Майк Помпео бол түүхэнд хамгийн муу Төрийн нарийн бичгийн дарга" нэртэй нийтлэл гаргаж, Помпео албан тушаал авснаас хойших дипломат үйл ажиллагааны талаар дүн шинжилгээ хийсэн байна. Үнэхээр ч хоёр жил гаруйн хугацаанд Помпеогийн үйлдлүүд хүмүүсийг бухимдуулсан юм. Ямар ч мэргэжлийн боловсрол, ёс суртахуун гэж байхгүй, зөвхөн худал хуурмаг цуурхал тараадаг АНУ-ын ахлах дипломатчийн үйлдэл бүхэн нь АНУ-ын хувьд азгүй явдал төдийгүй дэлхий дахинд ч ноцтой аюул заналхийлэл учруулж байна.

Дэлхий дахинд ноцтой заналхийлэл учруулж байна

Саяхан Помпео АНУ-ын хэвлэлд ярилцлага өгөхдөө, дахин Хятад улсыг ёс бусаар хэлж эхэлсэн байна.

Юуны өмнө, Помпео хүйтэн дайны сэтгэхүйгээр Америкийн дипломат бодлогыг удирдаж, "Маккартизм" үзлийг хэрэгжүүлэн, хагалан бутраах, сөргөлдөх уур амьсгалыг бий болгон, дэлхийн энх тайван, хөгжилд асар их аюул заналхийлэл учруулав.

Мэдээжийн хэрэг, БНХАУ, АНУ нь эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаар харилцан ашигтай хамтын цогцыг бүрдүүлсэн. Харин Помпеогийн хэлсэнчлэн Хятад Америкийг "мөлжиж" байна гэсэн үндэслэлгүй үг яриа бол хэт их дарамт шахалт үзүүлэх шалтаг юм. Эсрэгээрээ Америкийн тал улс төрийн аргаар Хятадын аж ахуйн нэгжүүдэд дарамт шахалт үзүүлж, дэлхийн аж үйлдвэрлэлийн гинжийн хэлхээг замбараагүй байдалд оруулж байна. Энэ нь Хятад, Америкийн харилцааны өнгөрсөн 40 жилийн ололт амжилтыг үгүйсгэсэн төдийгүй, хоёр орны олон салбарын зүтгэлтнүүдийн Хятад, Америкийн харилцааны хөгжлийг дэмжихэд оруулсан хүчин чармайлт, хүч хөдөлмөрийг үгүйсгэсэн байна.

Хоёрт, Помпео мэтийн хүмүүс олон улсын үйл хэрэгт ганц талт үзлийг баримталж, эрх мэдлийн улс төр хийж, орчин үеийн олон улсын дэг журмыг хамгийн ноцтой эвдэж байна.

Сүүлийн үе АНУ-ын улс төрчдийн нөлөөний улмаас ДХБ, ДЭМБ, ЮНЕСКО зэрэг олон талт байгууллагууд бүгд урьд өмнө байгаагүй хүнд байдалд орсон юм.

Дэлхий дахинд ноцтой заналхийлэл учруулж байна

Гуравт, улс төрийн хувийн ашиг хөөсөн Помпео халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хяналтдаа авах АНУ-ын засгийн газрын ажил бүтэлгүйтсэн хэргийг зориуд нуун далдалж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үйл ажиллагааг санаатайгаар явуулан, олон улсын халдварын эсрэг хамтын ажиллагаанд саад тотгор учруулж, хүн төрөлхтний эрүүл мэнд, хөгжлөө сэргээх ажилд асар том аюул заналхийлэл учруулсан байна.

Дэлхий ертөнц 21-р зууны хоёр дахь арван жилд орж буй энэ үеэр Помпеогийн оюун ухаан өнгөрсөн зууны хүйтэн дайны үед төөрөгдөж байгаагийн улмаар АНУ-ын дипломат бодлого цаг үеийн урсгалтай нийцэхгүй болж, улс төрчдийн шившигтэй хувийн ашиг сонирхол болж өөрчлөгдсөн байна. Энэ нь дэлхийн энх тайван, хөгжилд аюул заналхийлэл болсон юм. Помпео яаж аашлах нь хамаагүй, эцсийн эцэст түүхэн шийтгэлд учрах хувь тавилангаасаа мултарч чадахгүй. Ренчинсоо