Улс төрөөр шинэлэх ухааныг барьцаалж байна
2020-09-15 13:32:23  

АНУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 6.5 саяд хүрч, нас барсан хүний тоо 200 мянга дөхөж буйд холбогдуулан“ Таймс ”сэтгүүл саяха н “Америк хэлбэрийн ялагдал” хэмээх өгүүлэл нийтэлжээ. Гэхдээ саяхан Калифорнийн Их Сургуулийн Берклигийн олон нийтийн эрүүл мэндийн дээд сургуулийн хийсэн судалгаанаас CNN иш татан мэдээлснээр, АНУ-ын халдвар авсан хүний бодит тоо нь мэдээлж буй тооны 3-20 дахин байна гэлээ. Энэхүү дүгнэлт нь АНУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс 7-р сарын сүүлээр нийтэлсэн судалгааны дүнтэй ижилхэн байна. Дэлхийн цорын ганц супер гүрний хувьд АНУ-ын цар тахлын эсрэг ажил яагаад энэхүү тааруухан үр дүнтэй байгаа вэ? Цар тахал дэгдсэнээс хойших АНУ-ын улс төрчдийн сонин үзэгдлээс бид “улс төр аль хэдий нь шинжлэх ухааныг барьцаалсан ” гэх учир шалтгааныг олж болно.

Улс төрөөр шинэлэх ухааныг барьцаалж байна

Эрүүл мэндийн мэргэжилтнүүд цар тахлыг ялан давахад тоо баримтын нээлттэй, ил тод байдал маш чухал гэж үзэж байгаа ч АНУ-ын засгийн газар харин үнэн байдлыг нуун далдалбал цар тахлын тархан дэгдэхийг зогсоож чадах мэт бодож байна. Ард иргэдэд үнэн байдлыг мэдүүлэхгүйн тулд тэд шинжлэх ухаантанд цохилт өгч, дотоодын эрүүл мэндийн системийн үг хэлэхээс сэргийлж, оюун санааны эсрэг, шинжлэх ухааны эсрэг хүмүүсийг итгэмээргүй үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа юм. Мөн үүрэг хариуцлагаа түлхэн зайлуулахын тулд АНУ-ын улс төрчид зөрчлийг шилжүүлэх, бусдад ял нөмрүүлэх гэх зэрэг арга хэлбэрийг ашиглаж байна. Эдгээр үйлдлээс болж АНУ-ын цар тахлын эсрэг ажлыг гүн нөх рүү түлхэн оруулжээ.

Улс төрөөр шинэлэх ухааныг барьцаалж байна

Жишээлж хэлэхэд, АНУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн дархлаажуулалт, амьсгалын замын өвчний хэлтсийн дарга Нэнси Мессенье 2-р сарын сүүлчээр цар тахал нь хүмүүсийн амьдрал, гадагш зорчиход нөлөөлж болзошгүй гэж иргэддээ анхааруулан хэлсэн байна. Гэхдээ тэрээр цагаан ордны хэвлэлийн бага хуралд дахин оролцож чадаагүй юм. Саяхан CNN мэдээлснээр АНУ-ын удирдагчдын дамжуулж буй улс төрийн мэдээллийг сулруулахгүйн тулд Эрүүл мэндийн албаныхан АНУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс гаргасан "Өвчлөл, нас баралтын долоо хоног тутмын тайлан" -гийн агуулга, хэл найруулгыг олон удаа засан өөрчилж, цар тахлаас урьдчилан сэргийлэх ажилд улс төр хөндлөнгөөс оролцож буй бас нэгэн нотолгоо болжээ.

Улс төрөөр шинэлэх ухааныг барьцаалж байна

АНУ-ын улс төрчид өөрийн хувийн ашиг сонирхлоо бодож “улс төрөөр шинэлэх ухааныг барьцаалж ”, “хувийн ашиг сонирхлыг амь наснаас илүү эрхэмд ” үзсэнээс АНУ-ын ард ирдгийн амь насыг талгар хороож, нийгэм нийтэд хагарал гарч, олон улс дахь дүр төрийг нь баллаж байна. Энэхүү улс төрийн хувийн ашиг сонирхлоор үндэсний ашиг сонирхол, ард иргэдийн амь насыг барьцаалсан улс төрчид ямар нүүрээр “АНУ-ыг дахин хүчирхэгжүүлэх ” вэ ?