​Хамтын ажиллагааг эрчимжүүлэн цар тахлын эсрэг хамтран тэмцэж, хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын цогцыг байгуулъя
2020-09-22 21:46:56  

Хятадын олон нийтийн гадаад харилцааны нийгэмлэгийн орлогч дарга, торгоны замын телевизийн олон улсын хамтын ажиллагааны хамтын цогцын зөвлөхүүдийн мэргэжилтэн Лю Бивэй

Сүүлийн жилүүдэд шинэ коронавирусийн цар тахал дэлхийн хэмжээнд тархаж, олон орны засгийн газар болон ард иргэд цар тахлын эсрэг тэмцэлд идэвхтэй оролцож байгаа юм. Одоогийн цар тахлын нөхцөл байдалд чиглүүлэн бид хэдэн зүйлийг хийх ёстой гэж бодож байна:

Юуны өмнө улс орнууд хамтран ажиллах нийтлэг ойлголтоо төвлөрүүлж, цар тахлаас урьдчилан сэргийлж, хянах нэгдсэн механизмыг байгуулах ёстой.

Хоёрдугаарт, улс орнууд улс төрийн буруу ойлголтоо орхиж, цар тахлын эсрэг олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх ёстой.

Үүнээс гадна улс орнуудын хэвлэл мэдээлэл хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хэвлэл мэдээллээр дамжин эерэг энергийг уламжлах ёстой.