Хятадын үндэсний баярын амралт эдийн засгийн эрч хүчийг харуулав
2020-10-09 19:42:05  

Хятад улсад давхардсан тоогоор 600 сая иргэн аялж, аялал жуулчлалын орлого 450 тэрбум юаньд хүрч, төмөр замаар ганц өдөрт зорчсон жуулчдын тоо 15 саяд хүрсэн зэрэг тоон үзүүлэлтээр энэ оны үндэсний баярын амралт өндөрлөж байна. Энэ оны үндэсний баярын долоон хоног ер бусын долоо хоног болж өнгөрлөө. Энэ нь Хятад улс Ковид-19 халдварын эсрэг асар их золиос гаргаж, маш чухал стратегийн үр дүнд хүрсэн нөхцөл байдлын дараа хийсэн томоохон нүүдэл, халдвараас урьдчилан сэргийлэх түвшинд хийсэн томоохон сорилт, эдийн засгийн эрч хүч, хэрэглээний нөөцийг бүрэн харуулах боломж бөгөөд улс орны хувь заяа нэг, зорилго нэг гэдгийг харууллаа. 

Хятадын үндэсний баярын амралт эдийн засгийн эрч хүчийг харуулав_fororder_1602280600104_820

Үндэсний баярын амралт нь томоохон шалгалт байлаа. Хүмүүс амралтаараа зугаатай аялсан нь Хятад улс халдвараас урьдчилан сэргийлэх талаар ихээхэн хүч хөдөлмөр зарцуулсны үр дүн юм. 9-р сарын сүүлийн байдлаар Хятад улс 40 гаруй хоног халдварын болон сэжигтэй тохиолдол илрээгүй юм. Үндэсний баярын амралтын хугацаанд шат бүр халдвараас урьдчилан сэргийлэх холбогдох шаардлагыг чанд мөрдөн, тодруулбал олон нийтийн газар, нийтийн унаагаа зорчихдоо амны хаалттай байх, халуунаа хэмжэүүлэх, үзэмжит бүсэд олноороо хурахгүй байхыг анхааруулан, очсон газар, байршлаа цахимаар бүртгүүлэх зэрэг арга хэмжээ авснаар эрүүл тухай орчин бүрдүүлж өгч чадсан.

Хятадын үндэсний баярын амралт эдийн засгийн эрч хүчийг харуулав_fororder_1602219852275_49

Үндэсний баярын амралт нь нэгэн цонх байлаа. Хүмүүс амралтаараа Хятадын эдийн засгийн асар эрч хүч, нөөц боломжийг харлаа. Хятад улс хамгийн түрүүнд халдварыг хянлатдаа авч, эдийн засгаа сэргээж чадсан нь 1.4 тэрбум хүн амтай асар том зах зээлийн уян хатан, эрч хүчийг харууллаа. Хятад улс гадаад дотоодын зах зээлийг холбон, хөгжлийн шинэ байдлыг бий болгож чадсаны давуу тал юм. 8-р сар гарснаас хойш эдийн засгийн олон үзүүлэлтүүд сөрөг байснаас эерэг өсөлттэй болохын хирээр Хятад улс цорын ганц эерэг өсөлттэй эдийн засгийн цогц боллоо. Өдөр ирэх тусам сэргэж буй Хятад эдийн засаг дэлхий нийтэд итгэл, эрч хүчээр сэлбэж байна.

Хятадын үндэсний баярын амралт эдийн засгийн эрч хүчийг харуулав_fororder_1602219758311_965

Үндэсний баярын амралт нь итгэл зориг, эрч хүчний илэрхийлэл байлаа. Ядуур амьдралаас салж буй иргэд, ажлын байранд гавшгайлж буй боловсон хүчин, гудамжаар инээмсэглэн алхаж буй иргэн бүрийн царайнаас эрч хүчтэй цэцэглэн хөгжиж буй Хятад улсын хөгжлийг харж болох бөгөөд мөн дундаж чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах гэж тэмцэж буй Хятадын ард иргэдийн хурдыг харж болох юм.

Хятадын үндэсний баярын амралт эдийн засгийн эрч хүчийг харуулав_fororder_1602279839856_8

Хятадын үндэсний баярын амралт эдийн засгийн эрч хүчийг харуулав_fororder_1602219470357_768

Н.Пүрэвжав