"Худал яриа" нь үнэн мөнийг илчлэв
2020-10-13 21:14:28  

Цар тахал дэгдсэнээс хойш Америкийн зарим хүн улс төрийн зорилгодоо хүрэхийн тулд Хятадын тухай худал хуурмаг үг яриа тараасаар ирлээ. Саяхан АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Гадаад харилцааны зөвлөл дэх Бүгд найрамдах намын гишүүн Майкл Маккол судалгааны тайлан гэгчийг гаргаж, янз бүрийн худал мэдээлэл цацан, Хятад улсын нэр хүндийг унагаахыг оролдож эхэлсэн аж. Маккол вирусийг шошголж, гарал үүслийг нь улс төржүүлэхээр дамжин Хятад улсыг гутаан доромжилж байгаа нь АНУ-ын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хяналтдаа авах ажил бүтэлгүйтсэн үнэнийг нуун далдлах гэсэн оролдлого бөгөөд ийн заль мэх нь буцаад өөрийнхөн муу муухай, тэнэг талыг илчилж байдгийг хүмүүс сайхан мэддэг болжээ.

Хятадын халдварын эсрэг ажил аль эрт баримтаар нотлогдсон. Зуун жилд тохиолдож байгаагүй дэлхий нийтийг хамарсан эрүүл мэндийн энэ том хямралын өмнө Хятадын эрх баригч нам ард түмэн, амь насыг дээдэлж, наймхан хоногийн дотор өвчний эх үүсвэрийг тодруулж, 16 хоногийн дотор туршилтын оношлуурыг амжилттай бүтээн, тэр даруйд нь ДЭМБ, холбогдох улс орнууд болон бүс нутгийн байгууллагууд халдварын талаар мэдүүлэл өгсөн бөгөөд коронавирусын генийн дарааллыг шуурхай хуваалцан, олон улсын халдвараас урьдчилан сэргийлж, тогтоон барих ажлыг эрчтэй өрнүүлсэн юм.

1-р сарын 19-ний орой, мэргэжилтний баг Ковид-19 вирус хүнээс хүнд халдварлах болохыг тодорхойлсны дараа, Хятад улс тэр даруй Үхань хотод хөл хорио тогтоох шийдвэр гаргасан бол 1-р сарын 23-нд Хятад улс Үхань хотыг хааж, хөл хорио тогтоох үед, Хятадаас бусад улс орон, бүс нутагт оношлогдсон 9 тохиолдол байсны нэг нь АНУ-д байсан юм. 2-р сарын 2-нд АНУ Хятадын бүх иргэдэд хилээ хаах үед, тус оронд халдварын тохиолдол зөвхөн 10 гаруй байсан. Тэгэхэд одоо АНУ-д Ковид-19-ийн халдвар авсан тохиолдол 8 саяыг давсан бөгөөд нийт 220 мянга орчим хүн нас бараад байна. Дэлхий дээр хамгийн хүчирхэг, эмнэлгийн нөөц хамгийн давуутай орны хувьд АНУ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажлыг өнөөг хүртэл сайн хийж чадаагүй байж бусдыг буруутгах ямар нүүр байна гэж?

АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар, тус оронд халдварын анхны тохиолдол өнгөрсөн оны 10-р сард гарсан байж болзошгүй. Тэгвэл АНУ яагаад олж мэдээгүй мөртөө цаг тухайд нь мэдүүлэг өгөөгүй бэ? Цагаан ордны улс төрчид юунд ухаан гаргаж, Энтони Фаучи, Хелен Чу, Рик Брайт зэрэг эрүүл мэнд, анагаахын салбарын мэргэжилтнүүдийг дарж доромжилдог бэ? Тэд чухам юуг нуугаад байна?

“Нью Йорк таймс сонин”-ы сайт саяхан нийтэлсэн өгүүлэлдээ, цар тахлын өмнө АНУ-ын удирдагчид хими, биологи, физикийн чиглэлээр хэрэгжүүлж буй өнөөгийн стратегийг хэрэгжүүлээгүй, харин үзэл суртал, улс төр, зах зээл, сонгуультай холбоотой шуугиан дэгдээсэн. АНУ-ын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хяналтдаа авах үндэсний төвийн захирал асан Уильям Фаучи саяхан өгсөн ярилцлагадаа, АНУ-ын удирдагчид болон одоогийн засгийн газар АНУ-ын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хяналтдаа авах үндэсний төвийг тасралтгүй гадуурхаж байна, үүний улмаас тус байгууллага халдварын эсрэг зохистой арга хэмжээ авч чадахгүй гэсэн байна. Тэрээр бас АНУ-ын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хяналтдаа авах үндэсний төвийн одоогийн захирал Роберт Редфилдэд бичсэн захидалдаа, АНУ-д үүсээд буй нөхцөл байдал бол тэр чигээрээ улс төрчдийн "Хядлага” гэсэн байна.

Саяхан Хятад улс "Ковид-19 цар тахлын эсрэг вакцин ашиглалтын төлөвлөгөө" -нд албан ёсоор нэгдэж, олон улсын хамтын нийгэмлэгийн өндөр үнэлгээг хүлээсэн юм. Энэхүү санаачлалыг санаачлагч, ДЭМБ-ын хамтын ажиллагааны түнш, дэлхийн вакцин дархлаажуулалтын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Сет Беркли хэлэхдээ, Хятад улсын энэхүү алхам нь "ирээдүйд Ковид-19 цар тахлын вакцины шударга хуваарилалтад эрч хүч сэлбэх болно" гэжээ. Үүний эсрэгээр АНУ уг төлөвлөгөөнд нэгдэхээс татгалзсан байна. Үүнд холбогдуулан Харвардын их сургуулийн Халдвар судлалын эрдэмтэн Майкл Мина: АНУ өөрийгөө улмаар өнчрүүлж байгаад үнэхээр харамсаж байна гэжээ. АНУ-ын тусгаарлах үзэл баримтлагчид олон улсын хамтын нийгэмлэгийг хэдий болтол хуурахаар зэхэж байгаа вэ?