Хятад улс улам өндөр гараанаас өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлнэ
2020-10-14 21:53:46  

Хятад улс улам өндөр гараанаас өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлнэ_fororder_微信图片_20201014214854

"Дэлхий дээр эдийн засгийн 4000 гаруй онцгой бүс байдаг, тэгэхэд ололт амжилтын нэг номерын үлгэр жишээ нь "Шэньжэний гайхамшиг" юм гэж Их Британийн "Эдийн засагч сонин" ийн бичжээ. Тэгвэл Шэньжэнь зэрэг эдийн засгийн онцгой бүсүүдийг байгуулах ажил яагаад амжилтад хүрсэн бэ? Шинэ эрин үеийн Хятадын эдийн засгийн онцгой бүсүүдийн байгуулалтууд хэрхэн ахиц дэвшил гаргаж байна? Энэ нь дэлхий дахинд юу авчрах вэ?

14-нд болсон Шэньжэний эдийн засгийн онцгой бүс байгуулагдсаны 40 жилийн ойг тэмдэглэх хуралд Хятад улсын дарга Ши Жиньпин чухал үг хэлж, Шэньжэний эдийн засгийн онцгой бүсийн өнгөрсөн 40 жилд биелүүлсэн таван "түүхт чанартай үсрэнгүй хөгжил" -ийг бүх талаар эргэцүүлж, эдийн засгийн онцгой бүс байгуулсан үнэ цэнэтэй 10 туршлагыг нэгтгэн дүгнэсэн бөгөөд шинэ эрин үеийн Шэньжэний эдийн засгийн онцгой бүсийн байгуулалтад 6 төрлийн байршуулалт хийжээ. Ши Жиньпин даргын хэлсэн үг эдийн засгийн онцгой бүсийн инновацтай хөгжлийн "код" -ыг нээсэн төдийгүй, Шэньжэний Хятадын онцлогтой социализмын үлгэр жишээ хошууч бүс байгуулах чиглэлийг тодорхойлсон байна. Түүнчлэн Хятад улс өөрчлөлт нээлтийг гүнзгийрүүлж, хөгжлийн үр шимээ дэлхий дахинтай хуваалцах гэсэн шийдвэр зоригийг дэлхий дахинд харуулснаараа алс хэтийн маш чухал ач холбогдолтой юм.

Шэньжэньчүүд шаргуу хөдөлмөртөө түшин, 40 гаруй жилийн хугацаанд гадаадын зарим хөгжсөн хотуудын хэдэн зуун жилийн хөгжлийн замналыг нугалж, дэлхийн хөгжлийн түүхэнд гайхамшиг бүтээсэн юм. Бүс нутгийн ДНБ 1980 онд 270 сая юань байсан бол 2019 онд 2.7 их наяд юаньд хүрч, жилийн дундаж өсөлт 20.7 хувьд хүрчээ. Зах зээлд тулгуурласан эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийг хамгийн түрүүнд туршин хэрэгжүүлж, өөрчлөлт шинэчлэлийн 1000 гаруй арга хэмжээг бий болгосон байна. Гадаад худалдааны импорт, экспортын нийт хэмжээ 1980 онд 18 сая ам доллар байснаа 2019 онд 431.5 тэрбум ам долларт хүрч, жилийн дундаж өсөлт 26.1 хувьд хүрэв. 2019 онд оршин суугчдын хүн нэг бүрд ногдох дундаж орлого 625 мянга гаруй юань болсон нь 1985 оны 31.6 дахинтай тэнцсэн үзүүлэлт юм. Эдгээр тоон үзүүлэлтүүд Шэньжэний эдийн засгийн онцгой бүсийн 40 жилийн хөгжлийн ололт амжилтын гэрч болж, Хятадын эрх баригч намын эдийн засгийн онцгой бүс байгуулах тухай стратегийн шийдвэр бүрмөсөн зөв гэдгийг харуулж байна. Эдийн засгийн онцгой бүсийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх шаардлагатай бөгөөд илүү сайн, илүү өндөр түвшинд явгадуулах ёстой гэсэн Хятадын ард түмний итгэл үнэмшлийг улам бэхжүүлж чадсан юм.

Хятад улс улам өндөр гараанаас өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлнэ_fororder_微信图片_20201014214914

2019 оны 8-р сард, ХКН-ын Төв хороо Шэньжэньд Хятадын онцлогтой социалист үлгэр жишээ хошууч бүс байгуулах шийдвэр гаргаж, Шэньжэньд өөрчлөлт нээлтийн шинэ аян эхлүүлснийг хүмүүс харсан. Саяхан нийтэлсэн холбогдох төсөл нь Шэньжэньд чухал салбаруудад зангилаа өөрчлөлт хийх илүү их бие даасан эрх олгосон нь энэхүү томоохон шийдвэрийг хэрэгжүүлэх чухал алхам болох юм. Түүх ирээдүйг тольдож байдаг. Шинэ нөхцөл байдалд эдийн засгийн онцгой бүсийг хэрхэн илүү сайн, илүү өндөр түвшинд ажиллуулах вэ?

Өнгөрсөн 40 жилийн хугацаанд хуримтлуулсан туршлага маш чухал удирдамжийн ач холбогдолтой нь гарцаагүй. Ши Жиньпин 10 талаар Шэньжэнь зэрэг эдийн засгийн онцгой бүсүүдийн байгуулалтын туршлагыг дүгнэсэн юм. Эдгээр туршлагууд нь ХКН-ын удирдлагын чухал чанар, Хятадын онцлогтой социалист тогтолцооны давуу талыг ойлгох боломжийг олон улсын хамтын нийгэмлэгт олгохоос гадна, бусад улс орнуудад эдийн засгийн онцгой бүс байгуулахад зөвлөгөө, лавлагаа хангаж байна. Чухамдаа бүр эрт 2008 онд Камбож улс Шэньжэний хөгжлийн туршлагаас суралцаж, Хятадын аж ахуйн нэгжүүдтэй хамтран Сиануквилл хотын эдийн засгийн онцгой бүсийг байгуулсан байдаг. Мөн Танзани улс Багамоёогийн эдийн засгийн онцгой бүсийг байгуулахдаа Хятадын Шэньжэнь зэрэг хотуудын хөгжлийн загварыг тэр чигээр нь зээлдсэн байдаг. Ши Жиньпин энэ удаад дүгнэж хэлсэн “Хөгжил бол заавал явах зам”, “Инноваци бол хөдөлгүүр” , “хуулийг дээдлэх нь эдийн засгийн онцгой бүсийг хөгжүүлэх чухал баталгаа”, “Эдийн засаг, нийгэм, экологийн орчныг бүх талаар уялдаатай, тогтвортой хөгжүүлэх” -ийг баримтлах зэрэг туршлага нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа эдийн засгийн онцгой бүс байгуулах гэсэн улс орнуудад илүү их санаа оноо, туршлага болно гэдэгт итгэлтэй байна. \Ренчинсоо\