Нэн их зориг зүрхтэйгээр нэн шинэ өндөрлөгөөс өөрчлөлт хийж нээлттэй байлгахыг ахиулна
2020-10-15 15:51:00  

ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан Гуандүн мужид ажиллахдаа, Нэн их зориг зүрхтэйгээр нэн шинэ өндөрлөгөөс өөрчлөлт хийж нээлттэй байлгахыг ахиулах хэрэгтэй гэж цохон тэмдэглэсэн байна.

Ши Жиньпин хэлэхдээ, түүх соёлын нандин өвийг сайтар хамгаалж, хэтэрхий засвар хийх хэрэггүй, түүхийн үнэн төрхийг нь чадах ядахаараа хамгаалах хэрэгтэй. Хань Жян мөрний урсгал дагуу газар нутгийг ерөнхийлөн засах хэрэгтэй. Биет бус соёлын өвийг хамгаалан өвлөн залгамжлахыг эрчимжүүлж, өв тээгчдийг идэвхтэй бэлтгэж, биет бус соёлын өвийн үнэ цэнийг цаашид уудлан бадруулах хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, Хятадын онцлогтой социализмын замнал, онол, тогтолцоо, соёлд итгэлтэй байх хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, эдийн засгийн онцгой бүсийн 40 жилийн ойн үеэр тусгайлан Шань Тоугийн эдийн засгийн бүсэд ажилласан маань гадаад дотоодод өөрчлөлт хийж нээлттэй байлгах шийдвэр зоригоо илэрхийлэхийн төлөө юм гэжээ.