Инновацаар хөдөлгүүр болгож улам их гайхамшиг бүтээнэ
2020-10-15 21:30:36  

Инновацаар хөдөлгүүр болгож улам их гайхамшиг бүтээнэ

“Эрхбиш инновацыг 1-р хөдөлгүүр болгож, олон улсын технологийн болон аж үйлдвэрийн хувьсгалд санаачилгатай байр суурь эзлэх хэрэгтэй.” Энэ бол 14-нд болсон Шэньжэний эдийн засгийн онцгой бүс байгуулагдсаны 40 жилийн ойг тэмдэглэх их хурал дээр Хятад улсын дарга Ши Жиньпин эдийн засгийн онцгой бүсийн бүтээн байгуулалтын тухай 10 гол чухал туршлагыг дүгнэх үе хэлсэн үг юм. Тэнгисийн эргийн загасчны жижигхэн тосгоноос өнөөгийн технологийн төв хот болтол Шэньжэнь нь их олон удаагийн үсрэнгүй хөгжлийг биелүүлэх явцдаа “инновац” гэдгийг ерөөс гол чухал байранд тавьсаар ирсэн юм. Тэр нь тус хотын генд ууссан бөгөөд хөгжлийн гайхамшиг бүтээхэд нь гол чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг.

Хятад улс улам өндөр гараанаас өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлнэ

40 жилийн өмнө, Шэньжэнь хот технологийг бүү хэл, бүх хотдоо хоёр инженер ч үгүй байсан юм. Тэгвэл өнөөдөр нэгэнт ниновацын хошууч бүс болж, технологи, инновацын салбарын бараг 30 мянган аж ахуй нэгж энд байгаагаас олны танил болсон Хуавэй, Тенсент, BYD зэрэг компани байгаа. 2019 онд стратегийн чанартай шинэ тулгар хөгжиж буй ажил төрлийн салбарын нэмүү өртөг нь Шэньжэний үйдвэрлэлийн нийт хэмжээний 37.7 хувийг эзэлж, тасралтгүй шинэчлэгдсээр байгаа технологийн салбар нь тус хотын хөгжлийн гол чухал хөдөлгүүр болсон байна. “Forbes China”-ийн нийтэлсэн “Хамгийн их инновацтай 20-н хот” жагсаалтад Шэньжэнь хот тэргүүлж, яалт үгүй “инновацын төв” болсон байна. 14-нд, Ши Жиньпин хэлэхдээ, өнгөрсөн 40 жилд Шэньжэнь хот өөрчлөлтийн 1000 гаруй аргыг бүтээж, “эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтөөс өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх хүртэлх түүхт чанартай үсрэлтийг биелүүлсэн”, энэ бол даруй инновацтай ажилласны бодит гэрч гэжээ.

Хятад улс улам өндөр гараанаас өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлнэ

Мэдээж, “Инновацын төв”-ийг богинохон хугацаанд бүтээж байгуулаагүй. Өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсэн эхэн үед Шэньжэнь нь аж ахуйн нэгж эрхлэх идэвхжлийг дайчлах олон арга хэрэгжүүлэн, дэлхийн боловсруулах салбарын сонирхлыг татсан нь сүүлээр нь дэвшилтэт технологи бүхий боловсруулах салбарыг хөгжүүлэхэд үндэс суурь тавьж өгсөн юм. Өнгөрөгч зууны 90-ээд онд мөн их олон алсыг харсан шинэлэг бодлого, арга хэмжээг хэрэгжүүлснээр аж ахуйн нэгжүүд технологийн шинэчлэл хийх идэвхжлийг дайчилж, улмаар инновацын хүчин чадамжийг нь дээшлүүлсэн байдаг. Үүний дараа дэвшилтэт технологи бүхий ажил төрлийн салбар Шэньжэнь хотод яг л хурын дараах хулсан соёо мэтээр асар олноор хөгжсөн юм. Их Британийн “Банк санхүүгийн өдөр тутмын сонин” нийтлэлдээ: “Шэньжэнь дэлхийн 90 хувийн электрон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна” гэсэн байдаг.   

Үүгээр ч зогсоогүй, өнгөрсөн 40 жилийн хугацаанд үйлс босгох урам зоригтой Шэньжэньчүүд “Хятадад үйлдвэрлэв” гэгчийг “Хятадын бие даан судлан бүтээсэн” болгон өөрчилсөн юм. Өдгөө Шэньжэнь хот нь 5G, шинэ эрчим хүчний автомашин, зөөлөн дэлгэц зэрэг дэвшилтэт технологийг эзэмшсэнээс олонх нь олон улсын тэргүүний түвшний   мэргэжил техник юм. 2019 онд, Шэньжэнь хотын 10 мянган хүн тутамд ногдох патентын эрхийн дундаж хэмжээ 106.3-д хүрсэн нь Хятад улы үндэсний дундаж түвшний 8 дахинтай тэнцсэн байна. Түүнчлэн PCT олон улсын патентын эрхийн өргөдлийн тоогоороо 16 жил Хятад улсдаа тэргүүлж, үндэсний нийт өргөдлийн 30.6 хувийг дангаараа эзэлсэн байна.   

Өнгөрсөн 40 жилд, Шэнжэньчүүд зоригтой, ухаалаг, бусдаас өмнө амжиж шаргуу зүтгэх зориг санааг өвөрлөн, загасчны жижигхэн тосгоныг олон улсын тэргүүний шинэлэг санаа бүхий хот болгон бүтээн байгуулсан юм. Тэгвэл ирээдүйд “инновац” гэдгийг үргэлжлэн тэргүүн байранд тавьж ажиллах нь дамжиггүй юм. Өнөөдөр Шэньжэнь хот хөгжлийн шинэ гараан дээрээ зогсож, улам өндөр түвшинд өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна.