Гэр хорооллыг шинэчлэх үүргийг давуулан биелүүлэв
2020-10-16 20:39:41  

Синьхуа агентлагийн мэдээ: "13-р таван жилийн төлөвлөгөө" -ний үеэр Хятадын баталгаат орон сууцны бүтээн байгуулалт урагштай явагджээ. 2016- 2019 оны сүүлчийн байдлаар Хятадын хуучин гэр хорооллын 21.57 сая байшинг засан шинэчилж тохижуулсан нь 13-р таван жилийн төлөвлөгөөнд тогтоосон зорилтыг давуулан биелүүлсэн юм.

Орон сууц хот хөдөөгийн бүтээн байгуулалтын яамны хангасан тоо бүртгэлээс үзвэл, 2016-2020 оны байдлаар, хуучин хорооллыг засан шинэчлэх ажилд 23 сая гаруй орон сууц хамрагдаж, 50 сая гаруй иргэдэд туслан, хуучин гэр хорооллоос шинэ давхар байшинд нүүн оруулна. Энэ ажилд ойролцоогоор 7 их наяд юанийн санхүүжилт хийх шаардлагатай бөгөөд хот суурингийн шинэчлэл, хүн төвтэй хотжилтыг ахиулахад ашигтай юм.