Эмчилгээний багаж хэрэгслийн компаниуд үзэсгэлэнд оролцож байна
2020-10-16 09:46:15  

Олон улсын импортын 3-р экспо 11-р сарын 5-10-ны өдрүүдэд Шанхайд болно. Хятадын олон улсын импортын 3-р экспогийн 6-р үзэсгэлэнгийн бүсийн саяхан хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр үзэсгэлэнгийн бүсийн менежерийн туслах Ван Биньже хэлэхдээ, эмчилгээний багаж хэрэгсэл, эм бэлдмэл эрүүл мэндийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн бүсэд лангуу олдохгүй болж байгаа бөгөөд оролцох 300 гаруй аж ахуйн нэгжээс 70 гаруй нь дэлхийн 500 хүчирхэг, салбарынхаа хошууч аж ахуйн нэгжүүд юм гэжээ.

Ван Биньже хэлэхдээ, экспог зохион байгуулсан гурван жилийн турш эмчилгээний хэрэгсэл, эм бэлдмэл эрүүл мэндийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн бүсэд олон хуучин найзтай болсон бөгөөд зарим компани нь ирэх гурван жил үргэлжлэн оролцох хүсэлт тавин гарын үзэг зураад байгаа юм гэжээ.