Бодит үнэнийг хүндэтгэн байж иргэдийн амь насыг аварна
2020-10-16 20:33:04  

Хятадын ГХЯ-ын хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 16-нд ээлжит хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, шинэлэх ухааныг хүндэтгэж, бодит үнэнийг хүндэтгэвэл сая АНУ-ын ард иргэдийн амь насыг авран хамгаалж, цар тахыг ялан давж чадна гэдгийг  АНУ-ын зарим улс төрчид маш сайн ойлгон мэдэх хэрэгтэй гэжээ. 

Эх сурвалжид мэдээлснээр, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Помпео 15-ны өдөр ярилцлага өгөхдөө,  Хятад улс шинэ төрлийн коронавирусийн халдварыг гаргасны өр төлөөсийг хүлээсэн боловч тэд вирусийн эх үүсвэрийг бидэнд хайж олоогүй байна. Үүнтэй холбогдуулан Жао Лижянь хэлэхдээ,  нүдээ анихгүйгээр  худал үг хэлэх гэж Хятадын үгэнд байдаг. Энэ нь яг хуурамч яриагаар бахархал болгодог АНУ-ын улс төрчдийг хэлж байна. Эдгээр хүмүүс өөрийн цар тахлын эсрэг туйлбартай ажиллаж чадахгүйгээ Хятад улсад нөмрүүлж, Хятадын нэр төрийг баллан гүтгэж, өөрийн улс төрийн эрх ашигтаа үйлчилж байна. Хятад улс  эрс бат баримтаар  Хятадын цар тахлын эсрэг ажлыг олон удаа танилцуулсан гэжээ.