Ши Жиньпин улс төрийн товчооны хурлыг даргалан хуралдуулжээ
2020-10-16 20:23:29  

Синьхуа агентлагийн мэдээ:16-нд ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин улс төрийн товчооны хурлыг даргалан хуралдуулж, “Чэндү, Чүнчин бүс нутгийн эдийн засгийн бүсийг бүтээн байгуулах төлөвлөгөөний хөтөлбөр"-ийг хянан хэлэлцсэн байна. 

Хуралд онцлохдоо, Хятадын хөгжлийн гадаад дотоодын орчинд  ээдрээ будлиантай өөрчлөлтүүд үргэлжилсээр байгаа байгаа учраас Чэндү, Чүнчин хот хоорондох эдийн засгийн бүсийг бүтээн байгуулахыг дэмжих нь давуу талыг харилцан нөхөж, өндөр чанартай хөгжлийн бүс нутгийн эдийн засгийн байршуулалт хийхэд ашигтай бөгөөд зах зээлийн орон зайг өргөжүүлэх, аж үйлдвэрийн хангамжийн сүлжээг оновчтой тогтворжуулж, дотоодын том эргэлтээр гол цогц болгож, гадаад, дотоодын хос эргэлтийг ахиулах шинэ хөгжлийн тогтолцоог бий болгох томоохон алхам юм. 

Хуралд онцлохдоо, Намын төв хорооны шийдвэр, байршуулалтыг бүрэн хэрэгжүүлж, Чэндү, Чүнчин хоёр хотыг дайчилж, бүс нутгийн давуу тал болон онцлог шинжийг  тусгахад анхаарлаа хандуулж,  Чэндү, Чүнчин бүс нутгийг Хятадын нөлөө бүхий эдийн засгийн чухал төв, технологи инновацийн төв, өөрчлөлт нээлтийн шинэ өндөрлөг, өндөр чансаатай оршин амьдрах газар болгож,  Хятадын өндөр чанартай хөгжлийг бий болгох чухал өсөлтийн цэг, хөдөлгүүр хүч болгоно гэжээ.