Нээлттэй стратегийг тууштай хэрэгжүүлнэ
2020-10-16 20:35:35  

Хятадын ГХЯ-ын хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 16-нд ээлжит хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Хятад улс харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртэх нээлттэй  стратегийг тууштай хэрэгжүүлж, дэлхийн улс орнуудтай хамтдаа нээлттэй байх нийтлэг ашиг сонирхлыг  өргөжүүлж, хамтын ажиллагааны явцад аз тохиолыг хуваалцах болно гэжээ. 

15-нд Шэньжэний эдийн засгийн онцгой бүс байгуулагдсаны 40 жилийн ойг тэмдэглэх хурлын хоёр дахь өдөр Хятадын Импорт экспортын бараа бүтээгдэхүүний 128-р үзэсгэлэн яармаг цахим хэлбэрээр Гуанжөүд нээгдлээ. Жао Лижянь холбогдох байдлыг танилцуулахдаа, өнөөгийн байдлаар 200 гаруй улс орон, бүс нутгийн  26 мянган компани арга хэмжээнд оролцож,  2.4 сая гаруй бүтээгдэхүүнийг онлайнаар үзүүлж байна гэжээ.