Буруу замаар будаа тээвэл буцах замдаа шороо тээнэ
2020-10-16 20:54:44  

Японы “Ёмиури Шимбун сонин”-ы 16-нд мэдээлснээр, Япон улс одоогоор Хятадын аж ахуйн нэгжийг цахилгаан холбооны сүлжээнээс хасах тухай АНУ-ын төлөвлөгөөнд нэгдэхгүй гэдгээ АНУ-д мэдэгдээд байгаа гэж засгийн газрын албан тушаалтнууд илэрхийлжээ. Тэгвэл өнгөрсөн 14-ний өдөр болсон БНСУ-АНУ-ын эдийн засгийн стратегийн 5 дахь яриа хэлэлцээний үеэр БНСУ-ын албаны хүмүүс “аж ахуйн нэгжүүд бие даан эзэн мэдэх” гэдэг шалтгаанаар Хуавэй компанийг БНСУ-ын 5G сүлжээний бүтээн байгуулалтаас хасах тухай АНУ-ын тавьсан шаардлагаас татгалзсан тухай БНСУ-ын Ёньхаб агентлаг мэдээлсэн юм. Америкийн улс төрчид хувийн ашиг сонирхлынхоо төлөө холбоотнуудаа албадан шахах оролдлого нь бүтэлгүйтсэн нь олон талт үзэл, харилцан ашигтай, хамтдаа хожихыг баримталсан даяаршлын эринд "албадлагын дипломат ажиллагаа" гарцгүй ялагдана гэдгийг харуулж байна.

Буруу замаар будаа тээвэл буцах замдаа шороо тээнэ_fororder_微信图片_20201016204828

Дэлхий дахинд бусдыг албадах, ашгаар татах зэрэг жигшүүрт арга хэрэглэсэн Америкийн улс төрчид саяхан Хятадыг гүтгэн доромжилж, Хятад улс болон олон улсын хамтын нийгэмлэгийн хооронд “яс хаяж”, бусад улс орнуудыг албадан шахаж байна. Үүний хажуугаар дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хэн эвдэн бусниулж байгааг олон улсын хамтын нийгэмлэг аль эрт тодорхой ойлгож мэдсэн юм.

Буруу замаар будаа тээвэл буцах замдаа шороо тээнэ_fororder_微信图片_20201016204833

Сүүлийн нэг жилийн турш АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Помпео Европ, Дундад дорнод цаашлаад Латин Америкт айлчлахдаа Хятад улсыг гүтгэн доромжлохыг гол сэдэв болгосон юм. Жишээ нь, энэ сарын эхээр тэрээр Латин Америкт айлчлахдаа Хятад, Америкийн хооронд сонголт хийхийг Суринам, Гайана хоёр орноос шаардсан байна. Мөн Европт "Копенгагены ардчиллын дээд хэмжээний уулзалт"-ад оролцохдоо, түүний дараа Чех зэрэг 4 оронд айлчлахдаа ч Хятадын 5G технологийг хэрэглэхгүй байхыг ятгахын тулд янз бүрийн худал хуурмаг үг яриаг цацаж, ээдрээтэй нөхцөлд байгаа дундад дорнодоор аялахдаа ч Хятад улс болон 5G компаниудыг гүтгэсээр байсан юм.

Олон улсын байгууллагуудад ч АНУ айлган сүрдүүлсээр ирлээ. Цар тахал дэгдсэний дараа, Америк ДЭМБ-ыг олон удаа сүрдүүлж, бүтцийн өөрчлөлт хийхийг шаардсан бөгөөд ДЭМБ-аас ухран гарч, халдварын эсрэг олон улсын хамтын ажиллагааг хохироосон юм. Түүнчлэн олон улсын үйл хэрэгт Америкийн улс төрчид гегемонизм ба хүчирхэг улс төрийн эрхээ “гайхуулан”, бусад улс орнуудыг албадахаас гадна халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг муу хийсэн хариуцлагаа дарагдуулах юм уу бусдад тохож, сонгуулийн сурталчилгаандаа ашиглахаар оролдсон юм. Гэвч тэд буруу тооцоолсон нь ойлгомжтой. Том, жижиг, хүчирхэг, буурай гэсэнгүй бүрэн эрхт улс орнуудын хувьд олон улсын эрх зүйн ижил тэгш статустай байдаг тул албадлагыг хэн ч хүлээн авахгүй нь мэдээж. АНУ-ын засгийн газар Хятадыг ганцаардуулахын тулд боломжтой гэж үзсэн бүх зүйлийг хийсэн ч эцсийн үр дүн нь зөвхөн өөрийгөө улам ганцаардуулах болно. Саяхан Харвардын их сургууль зэрэг Америкийн их дээд сургуулиудын 50 гаруй эрдэмтэн хамтарсан мэдэгдэл нийтэлж, АНУ-ын дипломат бодлого бараг дампуурч, тогтворгүй, аюултай байдлыг бий болгож, хүмүүсийг шаналган ​​зовоож байгааг онцолжээ.

Үнэн хэрэгтээ Хятад, Америк хоорондын санал зөрчилдөөн нь эрх мэдэл, статусын зөрчил маргаан биш, бүр ч нийгмийн тогтолцооны зөрчил биш, харин шударга ёс ба хорон санаа, олон талт үзэл ба ганц талт үзэл, хамтын ажиллагаа ба сөргөлдөөн зэргийн зөрчил юм. Бие даасан дипломат бодлого эрэлхийлэгч, шударга ёсыг эрхэмлэдэг улс орон өөрийн ашиг сонирхолд нийцсэн сонголт хийнэ гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл дэлхий дахин, бусад улс орныг дээрэлхэхээр оролдсон Америкийн улс төрчид эцсийн бүлэгт “буруу замаар будаа тээвэл буцах замдаа шороо тээнэ” гэдэг шиг л юм болох нь ойлгомжтой юм.