Европод халдвар дахин дэлгэрэхээс эмээж байна
2020-10-17 14:58:47  

16-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Европод халдвар дахин дэлгэрэхээс эмээж буйгаа илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ: өнгөрсөн долоо хоногийн тайлангийн дагуу Европод шинэ коронавирусийн уушгины халдварын шинэ тохиолдол ихээр нэмэгдэж, хэдэн долоо хоногийн дотор маш олон хотод эрчимт эмчилгээний ор цөм дүүрсэн байна гэжээ.

Сүүлийн үед Европод шинэ коронавирусийн уушгины халдвар дахин сэргэж, олон орны өдөр бүрийн шинэ тохиолдолын тоо оргилдоо тулав. Европын олон орны засгийн газар мэдэгдэхдээ: халдварын “хоёр дахь давалгаан” дайран ирж, халдвараас хамгаалах нэн хатуу арга хэмжээ авцгааж байна гэжээ. 16-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос хэлэхдээ: Европод халдварын байдал “сэтгэл зовоож байна” гэжээ.

Мэргэжилтэд задлан шинжлэхдээ: сүүлийн үед Европод халдварын байдал дахин сэргэсэн явдал нь Европын эдийн засаг нийгэм дахин сэргэж, олон нийтийн үйл ажиллагаа олширч, умарт хагас бөмбөрцөгийн цаг уур хүйтэрснээс амьсгалын замын вирус нэн идэвхтэй тархсан зэрэг хүчин зүйлээс болсон юм гэжээ.

Гэвч ДЭМБ-ын халдварт өвчний хямралын удирдлагын газрын дарга Сильви Брайант хэлэхдээ: амны хаалт зүүх, гараа сайтар угаах зэрэг шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ нь улиралын чанартай томуугаас үр ашигтай сэргийлж чадна. Мөн энэ шалтгаанаас болж, энэ өвөл өмнө хагас бөмбөрцөгт томуу өвчин маш бага гарах болно, энэ өвөл хойд хагас бөмбөрцөг адилхан байдалтай байхыг хүсэж байна гэжээ.