Америкт халдварын тохиолдол 8 саяас давав
2020-10-17 15:24:17  

16-нд Америкийн Жон Хопкинсийн их сургуулиас нийтэлсэн шинэ коронавирусийн халдварын сүүлийн үеийн тоо баримтын дагуу, Америкт халдварын тохиолдол нийтдээ 8 саяас давсан байна.  

Америкийн зүүн биеийн цагаар 16-ны 13 цаг 24 минутын байдлаар, Америкт халдварын нийт тохиолдолын тоо 8 сая 8402-д хүрч, нийтдээ 218 мянга 97 хүн нас барсан байна. Америк халдварын нийт тохиолдолын тоо болон нас барагсдын нийт тоогоороо цөм дэлхийд түрүүлсэн байна.

Тоо бүртгэлийн дагуу, 8-р сарын 31-нд АНУ-ад халдварын нийт тохиолдол 6 саяас давж, 9-р сарын 25-нд 7 саяас давж, зөвхөн 25 хоногийн дотор гэхэд 6 саяас нэмэгдээд 7 саяд хүрсэн байна