Хятадын ядуугаас ангижруулсан туршлагыг судлав
2020-10-17 14:09:44  

Хятадын ядууг арилгах үндэсний 7-р өдөрлөг болон НҮБ олон улсын хэмжээнд ядууг арилгах 28-р өдөрлөг тохиож байгаа үеэр, 100 гаруй орноос хүрэлцэн ирсэн улс төрийн намын 400 гаруй төлөөлөгч, Хятадад суугаа Элчин, зөвлөхүүд, эрдэмтэд Фүжянь мужийн Фүжөү хотод интернэтээр юм уу бодит арга хэлбэрээр дамжин ХКН-ын төв хорооны холбоо барих газар болон ХКН-ын Фүжянь мужийн хорооноос хамтран зохион байгуулсан ядуугаас ангижруулах хийгээд улс төрийн намын хариуцлагын олон улсын онолын симпозиумд оролцов.

Хуралд оролцсон зочид ядуугаас ангижруулах хийгээд хүн төрөлхтөний тогтвортой хөгжил, Хятадын ядуугаас ангижруулах шуурхай ажиллагаа хийгээд олон улсын ядууг бууруулах салбар зэрэг сэдвээр судлан хэлэлцэж, ядууг бууруулсан туршлагаа хуваалцсан байна. Элчин сайд нар ХРТТ-ид тусгай ярилцлага өгөхдөө: ядуугаас амжилттай  ангижруулсан Хятадын загвар нь дэлхийн бусад оронд туршлага хангасан байна, Хятад улстай цаашид хамтран ажиллахыг хүсэж байна гэжээ.

Пакистанаас Хятадад суугаа Элчин сайд Мойн Хак Хятадын ядуугаас ангижруулсан товойм амжилтын талаар хэлэхдээ: “Хятадын туршлагаас суралцах шаардлагатай байна. Ядуурал бол бүх хүн төрөлхтөнд тулгарч байгаа өрсөлдөөн сорилт юм, маш олон орны хэчнээн мянган хүмүүс ядуу зүдүү амьдарсаар байна. Бид эрхбиш ядууг ангижруулах явдлыг үндэсний бодлогын тэргүүн чухал байранд тавьж, тодорхой зорилт боловсруулах шаардлагатай байна, энэ бол олон талаар зэрэг хэрэгжүүлэх стратеги байж, бас ч тогтвортой үргэлжлэх явц юм”гэжээ.