Торгоны замын олон улсын кино наадам өндөрлөв
2020-10-17 14:41:36  

16-ны орой, "Дэлхийн кино болон соёл иргэншлийг торгоны зам холбоно" гэсэн сэдвийн дор торгоны замын олон улсын VII кино наадам Ши-Ань хотод өндөрлөж, 116 улс орон, бүс нутгийн 3000 гаруй бүтээл кино наадамд оролцов.

Шаанши мужийн орлогч дарга Чэн Фүбө: Бид "Бүс ба зам" дагуу орнууд, бүс нутгийн кино уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, илүү  гүн гүнзгий, өргөн хүрээнд санал бодлоо солилцон, хамтдаа хөгжиж, торгоны замын олон улсын кино наадмын соёлыг өндөр өргөхийг хүсэж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, кино наадмын хугацаанд, киноны ажил төрөл эрхэлдэг байгууллага болон кино уран бүтээлчид хамтын ажиллагааны 36 санамж бичигт гарын үсэг зурав. Кино бүтээлийг театр, задгай талбай болон интернет гэсэн гурван хэлбэрээр гадаад дотоодын 500 гаруй сонгодог бүтээлийг үзүүлж, кино наадмын хөгжилд хүчин нэмэрлэх болно гэв.

Н.Пүрэвжав