Гадаадын 2000 иргэн Шиньжяны боловсрол сургалтын төвтэй танилцав
2020-10-17 15:35:33  

2018 оны эцсээс одоо болтол НҮБ-ын зарим албаны хүн, гадаадаас Хятад улсад суугаа дипломат ажилтан, холбогдох улс орноос Женевт суугаа төлөөлөгч, сэтгүүлчид болон шашны төлөөлөгч зэрэг 90 гаруй улс орны мянга гаруй иргэд 70 гаруй багт хуваагдан Шиньжянтай хүрэлцэн ирж, газар дээр нь боловсрол сургалтын төвтэй танилцлаа.

16-нд, ШУӨЗО хэвлэлийн бага хурал хуралдуулж, Шиньжяны хөдөлмөр эрхлэлт, ажил олголтыг баталгаажуулах асуудлыг танилцуулав. ӨЗО-ны захиргааны хэвлэлийн албаны хэвлэлийн төлөөлөгч Зулят Смайл Хятад-Араб телевизийн сэтгүүлчийн асуултад дээрх хариултыг өгсөн юм. Тэрээр хэлэхдээ, боловсрол сургалтын төвтэй танилцсан гадаадын иргэд ингэж ярьж байсан юм, бид тус төвийн байдалтай газар дээр нь танилцлаа, Шиньжянд боловсрол сургалтын төв байгуулахын чухал, шаардлагатай гэдгийг, хууль ёсонд нийцсэн үйл хэрэг гэдгийг ойлголоо гэж байсан, олон улсын хамтын нийгэмлэгийн терроризмын эсрэг тэмцэх, хэт даврагч үзэлтэй тэмцэхэд Шиньжян чухал үүрэг гүйцэтгэсэн гэж өндрөөр үнэлсэн гэв.

Гадаадын иргэд ШУӨЗО-нд аялах асуудалд холбогдох бодлогын талаар Зулят Смайл хэлэхдээ, Шиньжяны үүд хаалга хэзээд нээлттэй, бодлогоо тууштай хэрэгжиж байна. Шиньжяны ард иргэд зочломтгой байдаг, гадаадын иргэд Шиньжян нутагт саатаж, Шиньжяны үзэмжит байгальтай танилцахыг урьж байна, тэгэхдээ гадаадын иргэд Хятад улсад аялахдаа Хятадын хууль дүрмийг журамлах хэрэгтэй гэжээ.

Н.Пүрэвжав