Казахстан, Орос цэргийн хамтын ажиллагааны гэрээ байгуулав
2020-10-18 15:40:53  

Синьхуа агентлагийн мэдээ: 10-р сарын 17-нд, Казахстаны ерөнхийлөгчийн хэвлэлийн газрын сайтын мэдээнээс үзвэл, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Шойгу 16-нд Казахстанд айлчилж, Казахстаны Батлан хамгаалахын сайд Нурлан Ерменбаевын хамт хоёр орны цэрэг армийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, Казахстаны ерөнхийлөгч Токаевтэй хоёр талын цэргийн хамтын ажиллагааны талаар уулзалт хийв.

Хэлэлцээрт үндэслэвэл, Казахстан, Орос бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалах, цэргийн боловсон хүчин бэлдэх, хамтарсан цэргийн сургуулилт хийх зэрэг салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх, олон улсын байгууллагын салбарт цэргийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр тохиролцжээ. Токаев хэлэхдээ, цэргийн болон цэргийн технологийн хамтын ажиллагаа нь Казахстан, Оросын харилцаанд чухал байр суурь эзэлдэг, энэхүү хэлэлцээр нь Оросын батлан хамгаалахын сайд Казахстанд айлчилсан айлчлалын чухал үр дүн юм гэжээ.

Н.Пүрэвжав