"Ши Жиньпин төр улсаа засах тухай өгүүлсэн нь" гэх номын танилцуулга болов
2020-10-18 14:48:37  

Орон нутгийн цагаар 16-нд, Хятадын номын худалдааны хязгаарлагдмал компаниас голлон эрхэлж, Хятад Германы шинжлэх ухаан боловсролын хүрээлэнгээс зохион байгуулсан "Ши Жиньпин төр улсаа засах тухай өгүүлсэн нь" гэх номын 3-р дэвтэрийн англи хэвлэлийн Герман дахь танилцуулгын хурал тус улсын баруун биеийн хот Хайделбергт болов.

"Ши Жиньпин төр улсаа засах тухай өгүүлсэн нь" гэх номын танилцуулга болов_fororder___172.100.100.3_temp_9500033_1_9500033_1_1_8628f42a-bcf2-4c65-b61e-0084262ab71f.JPG

Хятадаас франкфуртэд суугаан ерөнхий консулын газрын консул Сүнь Цүнбинь мөн өдөр ведиогоор үг хэлэхдээ: богинохон хэдэн арван жилийн хугацаанд БНХАУ-ын олсон хөгжлийн амжилтыг дэлхий дахин гайхан шагшаж байна, үүний зэрэгцээ бас маш олон хүн Хятад улс яагаад биелүүлж чадсан бэ ? хэмээн сэтгэн бодож байгаа. "Ши Жиньпин төр улсаа засах тухай өгүүлсэн нь" гэх ном бол дэлхий дахин Хятад улсыг уншиж ойлгоход туслах эх сурвалж болон эрх сүр бүхий ном болох юм, энэ номд Хятадын олсон хөгжлийн амжилтын шалтгаан, Хятадын хөгжлийн зам болон ойлголт жич хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогцын тухай Хятадын үзэл ойлголтыг системтэй тайлбарласан байна гэжээ. Тэрээр хэлэхдээ: "Ши Жиньпин төр улсаа засах тухай өгүүлсэн нь" гэх номын нэг, хоёрдугаар дэвтэр хэвлэгдснээс хойш, дотоод гадаадад чанга тусгал гарсан байна. Халдварын онцгой цаг хугацаанд гуравдугаар дэвтэрийн англи хэвлэлийг тарааж буй явдал нэн чухал ач холбогдолтой байж, Хятад улс дэлхий дахинтай амжилт туршлагаа хуваалцах дуртай байгааг харуулсан байна гэжээ. Сүнь Цүнбинь хэлэхдээ: энэ ном Германы нэн олон найз нарт Хятад улсыг гүнзгий ойлгон таниулж, хоёр ард түмэн хоорондын ойлголцолыг улам нэмэгдүүлж, Хятад Герман хоёр орны найрсаг харилцаа нэн ахихад тус дөхөм болохыг хүсэж байна гэжээ.

"Ши Жиньпин төр улсаа засах тухай өгүүлсэн нь" гэх номын танилцуулга болов_fororder___172.100.100.3_temp_9500033_1_9500033_1_1_984ce8b4-df3f-49ae-a605-def4146adc82.JPG

Хайделбергийн CDU парламентын нийгэмлэгийн дарга Джейн Грейдер хэлэхдээ: "Хятад улс өөрчлөлт нээлтийн 40 гаруй жилийн турш, хөгжлөөрөө дэлхий дахинд нөлөөлснийг бид гүнзгий мэдэрч байгаа. "Ши Жиньпин төр улсаа засах тухай өгүүлсэн нь" гэх номоос би Хятад улс энх тайван хөгжил болон хамтран ажиллахаар дамжин хамтдаа амжилтад хүрэхийг баримталж буй мэдээлэлийг олж авсан юм, жишээлбэл ‘бүс ба зам’санаачлага, хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулах зэрэг нь Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгтэй гар холбон хамтдаа дэвшиж, дэлхийн олон орны ард түмэн сайн сайхан амьдралын төлөө тэмүүлж буй хүслийг биелүүлэх талаар мөрөөдөж байгааг харуулсан байна" гэжээ.