Ядуу хүмүүстэй хамтдаа байхыг уриалав
2020-10-18 16:13:46  

10-р сарын 17 бол олон улсын ядууг арилгах өдөрлөг юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш үг хэлж, шинэ коронавирусийн халдварын хугацаа болон халдвар дууссаны дараа, олон улсын хамтын нийгэмлэг цөм "ядуу хүмүүстэй хамтдаа байж", тэдэнд шаардлагатай дэмжлэг хангахыг уриалсан байна.

Гутерриш хэлэхдээ: "Дэлхийн хамгийн ядуу хүмүүсийн хувьд, шинэ коронавирусийн халдвар бол нэгэн удаагийн давхар хямрал болох юм." Эн тэргүүнд, ядуу хүмүүст "вирус халдварлах эрсдэл хамгийн өндөр байж, харин эрүүл хамгаалалын чанартай баталгаа олох боломж хамгийн бага юм". Дараа нь сүүлийн үеийн тооцоололын дагуу, энэ онд 115 сая орчим хүн халдварын улмаас ядуурах болно, сүүлийн хэдэн арван жилийн турш бүх дэлхийн ядуу хүн ам анх удаагаа нэмэгдэж байгаа нь энэ юм, харин эмэгтэйчүүд ажилгүй болох магадлал нэн өндөр байж, нийгмийн баталгаа олох боломж нэн бага юм, иймээс нүүрлэх эрсдэл нэн өндөр юм гэжээ.

Гутерриш хэлэхдээ: ерийн бус энэ хугацаанд бүх дэлхийгээрээ маш их хичээн зүтгэж, ядууралтай тэмцэх хэрэгтэй. Шинэ коронавирусийн халдварыг даван туулахын тулд, олон орон "хамтын хүчтэй үйл ажиллагаа авч, эдийн засгийн хөгжлийн хэлбэрээ өөрчлөхийг түргэтгэж, ногоон мөртөө тогтвортойгоор хөрөнгө оруулалтаа сэргээх ёстой" гэжээ.