Карабах бүсэд гал зогсоохоор тохиролцов
2020-10-18 15:06:30  

Синьхуа агентлагийн мэдээ: Армен, Азербайжаны ГХЯ тухай нутгийн цагаар 17-нд тэмдэглэхдээ, хоёр орон Ногорно-Карабах бүсэд хүмүүнлэгийн үзлийн галаа зогсоох тухай тохиролцов гэжээ.

Армен улсын ГХЯ-ны 17-нд нийтэлсэн мэдэгдэлд, Армен, Азербайжан хоёр орон тухайн орон нутгийн цагаар 18-ны 00:00 цагаас хүмүүнлэгийн гал зогсоохоор тохиролцов гэжээ. Азербайжан ГХЯ мөн өдөр мэдэгдэл нийтэлж, гал зогсоох болсон тухай хүлээн зөвшөөрчээ.

Армен, Азербайжан хоёр орон 9-р сарын 27-нд, Карабах бүсэд мөргөлдөөн гарч, хоёр тал нэг нэгнээ гал зогсоох дэглэмийг зөрчиж, цэргийн дайралтхийсэн хэмээн буруушаасан байна.

ОХУ, Азербайжан, Армен гурван орны ГХ-ийн сайд 10 дугаар сарын 10-нд Москва хотод хамтарсан мэдэгдэл нийтэлж, Армен, Азербайжан хоёр орон Карабах бүсэд гал зогсоох хэлцлээрээр нийтлэг ойлголтод хүрч, талууд тухайн орон нутгийн нутгийн цагаар 10-р сарын 10-ны 12:00 цагаас эхлэн тус бүсэд гал зогсоохоор тохиролцсон юм.

Карабах бүс нь Азербайжаны баруун өмнө бүсэд байрлаж, Армен үндэстэн төвлөрөн амьдардаг. ЗХУ задарсны дараа, Азербайжан болон Армен Карабах бүсийн газар нутгийн асуудлаар дайн болж байв. 1994 онд, хоёр тал бүх талаар галаа зогсоохоор тохиролцсон хэдий ч хоёр орон Карабах бүсийн асуудлаар байнга дайсагнах байдалд байж, заримдаа зэвсэгт мөргөлдөөн гарсаар ирсэн юм.

Н.Пүрэвжав