"Вакцины хөтөлбөр"-рт нэгдэн хөгжиж буй орнуудыг вакцинаар хангана
2020-10-21 22:00:06  

21-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, Хятад улс "Ковид-19 халдварын эсрэг вакцины хөтөлбөр"-т нэгдэн орох шийдвэр гаргасан, үүний зорилго нь бодит үйл ажиллагаагаар вакциныг шударгаар хуваарилах, хөгжиж буй орнуудыг вакцинаар хангахын төлөө юм гэжээ.

ДЭМБ-ын захирал Тедрос Адханом 19-ний өдөр хэлэхдээ, одоогийн байдлаар 184 улс орон, бүс нутаг "вакцины хөтөлбөр"-т нэгдэн орж, эрх тэгш үр дүнтэй вакцин хуваарилахыг олон орон хүсэж байна гэжээ.

Н.Пүрэвжав