“Америкийг дагаж дэрвэх”-ийн үр дагавар
2020-10-22 10:20:24  

Шведийн Цахилгаан холбооны хяналт удирдлагын байгууллага орон нутгийн цагаар 20-ны өдөр “Аюулгүй байдал” хэмээх талаа бодож, Хятад улсын Хуавэй, Жүншин буюу ZTE компани тус улсынх нь 5G сүлжээний бүтээн байгуулалтад оролцуулахыг хориглохоор шийдвэрлэх бөгөөд 2025 оны 1-р сарын 1-нээс өмнө байршуулж угсраад байсан ZTE -гийн мэдээлэл холбооны тоног төхөөрөмжийг бүгд шилжүүлэхийг шаарджээ. Швед АНУ-ыг дуурайн Хятад улсын аж ахуйн нэгжид “Улс төрийн шахалт дарамт” үзүүлж байгаа бөгөөд холбогдох гомдол нь ямар ч үндэслэл баримтгүй, “Үндэсний аюулгүй байдал” хэмээх нь инээдтэй тэнэг шалтаг мөн гэдгийг мэргэн хүмүүс тодорхой ойлгож байгаа юм.

Сүүлийн жилүүдэд Швед хүний эрх, Хонконг, Шиньжян зэрэг асуудлаар Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцон, ташаа мэдээлэл гаргасаар байгаа бөгөөд хариуцлагагүй үг яриа нь Хятад Шведийн харилцааны “Хүйтэн урсгал”-ыг дагуулсан юм.

Швед энэ удаа Хуавэй зэрэг Хятадын аж ахуйн нэгжид хориг арга хэмжээ авч байгаа нь дотоодод нь Хятад улсыг эсэргүүцэх урсгал оршиж байгаа дээрээс нь АНУ-ын цөөн хэдэн улс төрчдийн өдөөн хатгалгаанд орж байгааг харуулсан юм. Гэхдээ үнэн худлыг үл ялган АНУ-ыг дагаж дэрвэх нь Шведийн ашиг сонирхолд нь нийцэх үүЯмар ч бодит үндэслэл, баттай баримтгүй нөхцөлд Швед “Тийм байж магадгүй” хэмээх нэрээр Хятадын аж ахуйн нэгжийг хориглох нь зах зээлийн журам, шударга өрсөлдөх зарчмаас зөрчиж, олон улсын худалдаа эдийн засгийн дүрэмтэй нийцэхгүй юм. Энэ нь хоёр орны харилцааг сайжруулахад илүү саад тотгор болох бөгөөд бие даасан бодлого хэрэгжүүлж, олон талт хамтын ажиллагааг санаачилж байдаг олон улс дахь дүр төрхийг нь хохироох юм.

Үүнээс гадна Швед Хятадын аж ахуйн нэгжийг хориглох тушаал гаргасан нь тус улсынхаа аж ахуйн нэгжийн өрсөлдөгчдөд нь цохилт өгч, зах зээлд эзлэх хувийн жинг нь нэмэгдүүлэхэд зам тавьж өгөх зорилготой юм. Гэхдээ улс төрийн аргаар бусад орны аж ахуйн нэгжид цохилт өгч, зах зээлийн эдийн засгийн дүрэм журмыг үл тоомсорлох нь өөрт нь чухам ашигтай юу хортой юу

Шинжээчдийн үзэж байгаагаар, өргөн цар хэмжээтэй 5G бүтээн байгуулалт хийх үйл явцад Хятад улс гадаадын аж ахуйн нэгжид нээлттэй байр суурьтай бөгөөд Шведийн том том компаниуд их хэмжээний захиалга авсаар юм. Швед хэрэв засаг захиргааны аргаар Хятадын аж ахуйн нэгжийг гадуурхах юм бол Шведийн аж ахуйн нэгжүүд Хятадын зах зээлээс үргэлжлэн бизнесийн ашиг олохыг хүсэх боломж байна ууХөгжингүй эдийн засгийн хувьд Швед гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг хэрхэн олох вэ

Саяхан Европын өрсөлдөх цахилгаан холбооны нийгэмлэгийн албаны вебсайт мэдэгдэл гаргаж, геополитикийн улмаас Хятадын 5G нийлүүлэгчдэд чиглүүлсэн бүх хоригийг буруушаан зэмлэсэн бөгөөд энэ үйлдлээс болж Европын холбооны 5G байршуулалтыг хойшлуулсан зэрэг сөрөг нөлөө гарлаа гэж сэрэмжлүүлэв.

Нээлттэй хамтран ажиллаж, харилцан ашигтай хамт ашиг хүртэх үүэсвэл АНУ-ын үгээр орж тэдний цэрэг зэвсэг нь болох ууШведийн сонголт ухаалаг биш байгаа нь тод харагдаж байна. Өөрийгөө шархдуулж байгаатай адилхан юм. Шведийн тал шударга нээлттэй зах зээлийн зарчмыг сахиж, нөхцөл байдлыг ухаалаг үнэлэн, буруу шийдвэрээ даруй засахыг санал болгож байна. АНУ-ын улс төрийн зорилгыг нь биелүүлэхэд нэгэн сэтгэлээр үйлчлэх сонголт гаргах юм бол Швед энэ үйлдлийнхээ ноцтой үр дагаврыг хүлээх нь зайлшгүй юм.