Хонийг хүлээлгэн өгөх ёслол болов
2020-10-22 16:46:57  

10-р сарын 22-ны 11 цагт Хятад, Монгол хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд хагас жил гаруй нухацтай бэлтгэл хийсний дүнд, Монгол улс коронавирусийн эсрэг Хятадын тэмцлийг дэмжих зорилгоор хандивласан 30 мянган хонийг Хятадын талд албан ёсоор хүлээлгэн өгч эхлэв.

Хонийг хүлээлгэн өгөх ёслол болов_fororder_1603344530475_762_810x607


Монгол улсын хандивласан 30 мянган хонины эхний 4000 хонийг Эрээн  боомтоор Хятадад нэвтэрлээ. Цар тахлын нөхцөл байдалд аюулгүй байдлыг хангасан үндсэнд Эрэн-Замын-Үд боомтод хүлээлгэн өгөх ёслол үйлдсэн байна.

Хонийг хүлээлгэн өгөх ёслол болов_fororder_1603344562564_529_810x607


Мөн өдөр, Хятад, Монгол хоёр улс харилцан бие биедээ тусалж, тахлын эсрэг хамтран ажилласан найрсаг сэтгэлийг дурсан тэмдэглэхийн тулд Бүх Хятадын Филателийн Холбооноос "Монгол Улс Хятад улсад 30 мянган хонь хандивласны дурсгалын марк" тараажээ.

Хонийг хүлээлгэн өгөх ёслол болов_fororder_1603344593943_461_810x607


Монгол Улс, Хятад улсад 30 мянган хонь хандивласан нь хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголт бөгөөд халдвартай тэмцэхэд Хятадын засгийн газар болон ард түмнийг Монгол улс тууштай дэмжиж буйн илэрхийлэл, Хятад Монгол хоёр орон, хоёр ард түмний гүн найрамдлыг харуулж байгаа юм. \Урьхан\