“Анхны салалт" кино Женевт дэлгэцэд гарчээ
2020-10-24 16:35:48  

“Анхны салалт” кино Женевт дэлгэцэд гарчээ_fororder___172.100.100.3_temp_9500033_1_9500033_1_6016_21e77a73-e29e-4786-94ee-42c4789fb686

Орон нутгийн цагаар 10-р сарын 23-нд, БНХАУ-аас Женев суугаа төлөөлөгчийн газар болон НҮБ-ын Женев дэх хэрэг эрхлэх газар хамтран Уйгар хэлний “Анхны салалт” кинотой танилцах арга хэмжээг зохион байгуулж, НҮБ-ын Женев дэх хэрэг эрхлэх газрын Соёлын комиссын захирал, Орос, Беларусь, Иран, БНАСАУ, Лаос, Египет, Камерун, Ирак зэрэг орны элчин төлөөлөгч, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөгч гээд нийт 50 гаруй хүн киног үзэж сонирхсон байна.     

“Анхны салалт” кино Женевт дэлгэцэд гарчээ_fororder___172.100.100.3_temp_9500033_1_9500033_1_6016_530a36d0-19e6-436e-b82c-bc28f4aa65c9

БНХАУ-аас Женевт суугаа суурин төлөөлөгч Чэнь Шүй хэлсэн үгэндээ, энэ бол Шиньжяны жирийн нэг уйгар хүүхдийн тухай үлгэрээс сэдэвлэсэн, бүгд мэргэжлийн бус хүмүүс дүрд тоглосон кино юм, хүмүүс энэхүү киног сонирхохоор дамжин Шиньжяны үзэсгэлэнт өнгө үзэмж, өвөрмөц зан иргэншил, хүмүүсийн аз жаргалтай амьдрал зэрэгтэй танилцаж болох юм. Улам олон хүмүүс Шиньжянд хүрч танилцахыг урьж байна гэжээ.     

“Анхны салалт” бол Шиньжян нутагтай кино найруулагч Ван Линагийн бүтээл байж, өмнө нь Токиогийн олно улсын кино наадам, Берлиний олон улсын кино наадмаас бүгд шагнал тосч байсан бүтээл юм.