Улс орнуудад хандан уриалжээ
2020-10-24 16:29:37  

ДЭМБ-ын хамгийн сүүлийн үеийн бүртгэлийн тоо баримтаас харахад, Европын төв нутгийн зуны хуваарийн цагаар 23-ны 15 цаг 34 минутгийн байдлаар дэлхийн хэмжээнд нийтдээ 41 сая 578.83 мянган хүн КОВИД-19-ийн халдвар авч, 1 сая 135 мянган хүн халдварын улмаас нас баржээ. Түүнчлэн дэлхийн хэмжээнд ганц өдөрт нэмэгдсэн халдварын тохиолдол хамгийн өндөр түвшинд хүрсэн буюу зөвхөн 23-ны өдөр гэхэд нийт 445 мянга гаруй хүн халдвар авч, 6512 хүн нас баржээ.

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом 23-нд хэлэхдээ, тахлын нөхцөл байдал, тэр дундаа умард хагас бөмбөрцгийн нөхцөл байдал хамгийн хүнд хэцүү байдалд ороод байна. Ирэх хэдэн сар нөхцөл байдал бүр ч хэцүү байж мэдэх бөгөөд зарим улс орон хүнд хэцүү эрсдэлийн байдалд ороод байна. Маш олон орны халдвар авах хүний тоо огцом нэмэгдсэний улмаар эмнэлэг, тэр тусмаа эрчимт эмчилгээний тасгийн эрэлт шаардлага хүрэлцээ муутай болж байна. Тиймээс улс орнуудын засгийн газар дараах таван зангилгаа үйл ажиллагааг авч хэрэгжүүлэхийг уриалж байна. Тухайлбал: нэгд, КОВИД-19 тахлын дэгдэлтийг үр дүнтэй тогтоон барьж чадсан улс орнууд үргэлжлэн улам их хүчин чармайлт гаргаж, сэрэмжээ дээшлүүлж, онц байдлыг зохицуулах бэлтгэлээ сайтар хийх. Хоёрт, халдвар авах хүний тоо нэмэгдэж, эмнэлэг, эрчимт эмчилгээний тасгийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж буй улс орнууд холбогдох ажилдаа даруй шуурхай тохируулга, зохицуулалт хийх. Гуравт, улс орныхоо халдварын тухай мэдээ мэдээллийг иргэддээ тодорхой таниулж, хувь хүний сэргийлэлт хамгаалалтаа эрчимжүүлэхэд туслах. Дөрөвт, иргэд, олон нийт бүр амархан мөрдөж болох сэргийлэлтийн арга хэмжээний системийг байгуулж, хүмүүсийг тусгаарлах, эсвэл аж ахуй нэгжийн үйл ажиллагааг заавал зогсоох шаардлага гарвал хувь хүн, гэр бүлүүд, аж ахуй нэгжүүдэд засгийн газар боломжийн хирээрээ тусламж үзүүлэх. Тавд, засгийн газраас халдвар авсан хүмүүс, ойрын хавьталтай хүмүүст дараагийн алхамд авах арга хэмжээний талаар тодорхой ойлгуулж таниулах зэрэг болно гэжээ.